Асуулт
Системчилсэн теологи гэж юу вэ?
Хариулт
“Системчилсэн” гэдэг нь систем, тогтолцоонд оруулсан ямар нэг зүйлсийг хэлдэг. Тийм болохоор системчилсэн теологи гэдэг нь өөрийн янз бүрийн талбаруудыг тайлбарладаг системүүдэд оруулсан теологийн ангилалыг хэлдэг. Жишээлбэл Библийн олон номнууд тэнгэр элчүүдийн тухай мэдээлэл өгдөг. Тэнгэр элчүүдийн тухай бүх мэдээллийг ямар ч ном өгдөггүй. Системчилсэн теологи нь тэнгэр элчүүдийн тухай Библийн бүх мэдээллүүдийг хурааж аваад нэг системд оруулан зохион байгуулдаг бөгөөд үүнийг тэнгэр элчийн онол (анжелолог) гэдэг. Дээрх зүйл нь системчилсэн теологийн тухай тайлбарлаж байгаад бөгөөд энэ нь Библийн ямар нэг сургаалиудыг зохион байгуулж ангилсан тогтолцоонд оруулдаг байна.
Жинхэнэ теологи эсвэл Патерлоги бол Бурхан Эцэгийн тухай судлал юм. Христолог бол Хүү Бурхан болох Эзэн Есүс Христийн тухай судлал. Нюматолог бол Ариун Сүнс Бурханы тухай судлал. Библиолог бол Библийн тухай судлал юм. Сотериолог нь авралын тухай судлал. Еклесиолог бол чуулганы тухай судлал. Ескатолог бол сүүлчийн үеийн тухай судлал мөн. Христэч демонолог гэдэг нь чөтгөрүүдийн тухай Христэч өнцгөөс судалдаг судлалыг хэлдэг. Христэч антрополог нь хүний тухай судлалыг мөн Христэч өнцгөөс судлахыг хэлнэ. Хамартиолог нь гэм нүглийн судлал юм. Библийг зохион байгуулагдсан байдлаас нь зааж, ойлгоход системчилсэн теологи нь маш чухал хэрэгсэл болдог.
Системчилсэн теологи дээр нэмэлт болж теологи нь хуваагдах бусад арга замууд бас байдаг. Библийн теологи нь Библийн тодорхой нэг номын (эсвэл номнуудын) талаарх судалгааг хэлдэг бөгөөд тухайн анхаарал тавьж буй теологийн янз бүрийн үзэл баримтлалыг тодотгодог байна. Жишээлбэл Иоханы сайн мэдээ нь Христийн бурхан мөн чанарыг маш их онцолж өгүүлдэг болохоор Христологийн талаар их ярьдаг (Иохан 1:1, 14; 8:58; 10:30; 20:28). Түүхэн теологи нь онол үзэл баримтлалуудын талаарх судалгаа бөгөөд тэд Христийн чуулганы зуун зууны туршид хэрхэн хөгжиж ирснийг судалдаг байна. Догматик теологи (ягшмал теологи) нь тодорхой Христэч бүлэглэлүүдийн системчилж гаргасан онол сургаалийн судалгааг хэлдэг. Жишээлбэл Калвины теологи болон диспензашнал теологи гэх мэт бий. Контемпорари теологи гэдэг нь саяхан анхаарлын төвд илүү их орж эхэлсэн, эсвэл хөгжин бий болсон онол сургаалиудын судлалыг хэлдэг байна. Ямар теологийн арга барил судлагдаж байгаа нь хамааралгүйгээр тухайн теологи бол судлагдсан зүйл гэдгийг анхаарч, чухалчлан үзэх хэрэгтэй юм.
English
Системчилсэн теологи гэж юу вэ?