Асуулт
Есүс Баасан гарагт цовдлогдсон уу?
Хариулт
Библид Есүс долоо хоногийн аль өдөр цовдлогдсон талаар нарийн тодорхой хэлээгүй. Зарим нь Баасан болон Лхавга гаригыг хоёуланг нь боломжтой гэж үздэг бол зарим нь Пүрэв гараг мөн гэж маргадаг.
Есүс Матай 12:40-д “Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно” гэж хэлсэн. Цовдлолт Баасан гарагт болсон гэж маргадаг хүмүүс Түүнийг булшиндаа гурван өдрийн турш байсан гэж үзэх зөв арга зам байгаа гэж хэлдэг. Нэгдүгээр зууны Еврейчүүдийн сэтгэлгээнд өдрийн хагас нь бүтэн өдөрт тооцогддог байсан гэж үзсэн. Есүс булшиндаа Баасан гарагын хагас, Бямба гарагт бүхэлдээ, Ням гарагт хагас өдөр байсан учир булшиндаа гурван өдөр байсан гэж тооцогдож болно гэж үзсэн байдаг. Баасан гарагт тохиолдсон гэж үзэх нэг үндсэн нотолгоо нь Марк 15:42-д бичигдсэн байх бөгөөд Есүс “амралтын өдрийн өмнөх өдөр” цовдлогдсон гэж үзэхэд хүргэдэг. Хэрвээ тэр нь долоо хоногийн сүүлчийн амралтын өдөр буюу Бямба гараг байсан бол энэ нь Баасан гарагт цовдолсон болох нь тогтоогдоно. Баасан гарагт гэж үздэг бас нэг нотолгоо нь Матай 16:21 болон Лук 9:22 гэх мэт ишлэлүүдэд Есүс гурав дахь өдөртөө амилна гэж заадаг. Тийм болохоор Тэр заавал булшиндаа бүхэл бүтэн гурван өдөр, гурван шөнө байх хэрэггүй болно. Гэхдээ зарим орчуулгууд эдгээр ишлэлүүдийг “гурав дахь өдөртөө” гэж хэрэглэхийг дэмждэг, бүгд биш боловч үлдсэн нь “гурав дахь өдөртөө” гэж орчуулах нь зөв арга зам биш гэж хүлээн зөвшөөрдөг. Цаашилбал Марк 8:31-т Есүс гурван өдрийн “дараа” амилах болно гэж хэлдэг байна.
Пүрэв гарагт гэж үзэх маргаан нь Баасан гарагийн үзэл баримтлалыг цааш нь өргөжүүлдөг бөгөөд голдуу Христийн оршуулга болон Ням гарагийн өглөө хоёрын хооронд дэндүү олон үйл явдлууд (зарим нь хориос ч илүү олон гэж тоолдог) тохиолдсон гэж үздэг. Пүрэв гарагын үзлийг дэмжигчидийн гаргаж ирдэг нэг асуудал бол Баасан болон Ням гарагийн хооронд байх цор ганц бүтэн өдөр нь Бямба гараг бөгөөд энэ нь Еврейн “амралтын өдөр” гэдэг. Хоёр бүтэн нэг хагас өдөр нь асуудлыг шийдэж болно гэдэг. Тэд гаргаж байгаа шалтгаан нь хэрвээ та Даваа гарагаас хойш найзтайгаа уулзаагүй байж байгаад Пүрэв гарагын өглөө түүнийг харсан гэж бодьё.. Хэдийгээр яг тодорхой хараагүй 60 цаг (2.5 өдөр) болсон ч гэсэн “Би чамайг гурван өдөр харсангүй” гэж хэлэх боломжтой. Хэрвээ Есүс Пүрэв гарагт цовдлогдсон бол энэ жишээ нь хэрхэн гурван өдөр гэж тооцогдсоныг харуулж болох юм.
Лхагва гарагт гэдэг үзэл нь тэр долоо хоногт хоёр “амралтын өдөр” байсан гэж заадаг. Эхнийхийг өнгөрсний дараа (цовдолсон үйл явдлын орой тохиолдсон нэг амралт [Марк 15:42; Лук 23:52-54]), эмэгтэйчүүд халуун ногоо худалдан авсан бөгөөд үүнийг Амралтын өдрийн дараа худалдан авалтаа хийсэн гэж тооцож болно (Марк 16:1). Лхагва гарагын үзлийнхэн Дээгүүр өнгөрөх баяр бол энэ “Амралтын өдөр” гэж тооцдог (Левит 16:29-31, 23:24-32, 39 зэргээс харвал ариун өдрүүд нь хэдийгээр заавал долоо дахь өдөр байх шаардлагагүй ч Амралтын өдөр гэж тооцогдох боломжтой байсан байна). Тухайн долоо хоногийн хоёр дахь Амралтын өдөр нь нийтлэг Амралтын өдөр байсан ажээ. Лук 23:56-д дурьдагдсан эхний Амралтын өдрийн дараа халуун ногоо худалдан авсан эмэгтэйчүүд үүнийг бэлтгэж, тэгээд “Амралтын өдөрт амарсан” гэжээ (Лук 23:56). Гол маргаан нь хоёр Амралтын өдөр байлаа гэж үзсэн ч тэд Амралтын өдрийн дараа халуун ногоо худалдан авч чадахгүйгээр барахгүй мөн Амралтын өдрөөс өмнө хараахан бэлтгэж амжихгүй гэдэг. Хоёр Амралтын өдрийн үзэл нь хэрвээ Христ Пүрэв гарагт цовдлогдсон бол ариун өдрийн Амралт (Дээгүүр өнгөрөх баяр) Пүрэв гарагт нар жаргахад эхлэх бөгөөд Баасан гарагт нар жаргахад дуусна. Энэ нь долоо хоногийн Амралтын өдрийн эхлэл буюу Бямба гарагтай давхцахад хүргэнэ. Эхний Амралтын (Дээгүүр өнгөрөх баяр) өдрийн дараа халуун ногоо худалдан авна гэдэг нь Бямба гараг болж таараад Амралтын өдрийн хуулийг зөрчсөн болно гэж үздэг байна.
Тийм болохоор Лхагва гарагийн үзлийнхний дагуу бол эмэгтэйчүүд болон халуун ногооны талаарх зүйл нь библийн зарчмыг зөрчихгүй байх боломжтой Матай 12:40-н хадмал таамаглалын цор ганц боломж нь Христ Лхагва гарагт цовдлогдсон байх гэж үздэг байна. Ариун өдрүүдийн Амралтын өдөр (Дээгүүр өнгөрөх) нь Пүрэв гарагт тохиолдсон бөгөөд үүний дараа эмэгтэйчүүд халуун ногоо Баасан гарагт худалдан авсан бөгөөд эргэж ирээд тухайн өдөрт бэлтгэсний дараа долоо хоногийн Амралтын өдрүүд болох Бямба гарагт амраад Ням гарагын өглөө эрт булшинд үүнийг авчирсан. Есүс Лхагва гарагт нар жаргасны дараа оршуулагдсан нь Еврейн календарт Пүрэв гараг эхэлсэн үе байв. Еврейн календар ашиглахад Пүрэв гарагийн шөнө (эхний шөнө), Пүрэв гарагын өдөр (эхний өдөр), Баасан гарагийн шөнө (хоёр дахь шөнө), Баасан гараг (хоёр дахь өдөр), Бямба гарагын шөнө (гурав дахь шөнө), Бямба гараг (гурав дахь өдөр) болно. Түүнийг яг хэзээ амилсныг бид мэдэхгүй боловч Ням гарагт нар мандахаас өмнө байсан гэдгийг мэдэж болдог (Иохан 20:1, Магдалын Мариа “эрт харанхуй байхад” ирсэн). Тиймээс Тэр Бямба гарагын оройны нар жаргасны дараахан буюу эрт амилсан нь Еврейчүүдийн хувьд долоо хоногийн эхний өдөр эхлэхэд байсан байна.
Лхагва гарагын үзлийнхэнд байх боломжтой асуудал нь Эммау тосгон руу явах замд Есүстэй хамт алхаж байсан дагалдагчид Түүний амилсан өдөртэй “нэг өдөр” байсан (Лук 24:13). Есүсийг танихгүй байсан дагалдагчид Түүнд Есүсийн цовдлолтын тухай (24:21) “ийм зүйл тохиолдоод одоо гурав дахь өдөр өнөөдөр болж байна” (24:22) гэжээ. Лхагва гарагаас Ням гараг хүртэл дөрвөн өдөр гэдэг. Мөн боломжтой тайлбар нь Лхагва гарагын оройх Христийн оршуулгыг Еврейн тооллоор Пүрэв гарагын эхлэл байсан гэж үзвэл Пүрэв гарагаас Ням хүртэл гурван өдөр гэж тооцогдож болох юм.
Ямар ч байсан Христ яг ямар өдөр цовдлогдсон бэ гэдгийг мэдэх нь тийм ч ач холбогдолтой биш. Хэрвээ энэ үнэхээр чухал байсан бол Бурханы үгэнд тухайн өдөр болон цагийн баримжааг тодорхой дамжуулах байсан. Юу нь чухал вэ гэвэл Тэр бодитой үхэж, бас үхлээс биеэрээ бодитой амилсанд байгаа юм. Түүнчлэн Түүний үхсэн шалтгаан, бүхий л гэмтнүүдийн авах ёстой байсан шийтгэлийг авсан нь ч өмнөхтэй адил чухал. Иохан 3:16 болон 3:36 хоёул Түүнд өөрийн итгэлээ тавих юм бол үүрд мөнхийн амьтай болно гэж тунхагладаг! Энэ л Тэр Лхагва, Пүрэв, эсвэл Баасанд цовдлогдсон гэдэг баримтаас илүү чухал болох юм.
English
Есүс Баасан гарагт цовдлогдсон уу?