settings icon
share icon
Асуулт

Яагаад Бурхан Еден цэцэрлэгт сайн мууг мэдүүлэгч модыг байлгасан бэ?

Хариулт


Бурхан Еден цэцэрлэгт сайн мууг мэдүүлэгч модыг байлгаснаар Адам Ева хоёрт Түүнийг дагах, эсвэл дагахгүй байх сонголтыг өгсөн. Адам Ева хоёр сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэхгүй бол, бусад хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байсан. Эхлэл 2:16-17, “Тэгээд Эзэн Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ хэмээн айлдав.” Хэрвээ Бурхан Адам, Ева хоёрт сонголтыг өгөөгүй байсан бол, үндсэндээ тэд програмчлагдсан зүйлсээ л хийгээд байж байх роботтой адил байх байсан. Бурхан Адам Еваг шийдвэр гаргах боломжтой, сайн муу хоёроос сонгох боломжтой “чөлөөт” оршигчид байхаар бүтээсэн. Адам, Ева хоёр бүрэн эрх чөлөөтэй байхын тулд тэдэнд сонгох эрх чөлөө байх хэрэгтэй байв.

Мод болон эсвэл модны жимсний хувьд үндсэндээ хорон муу гэх зүйл ер байхгүй. Бас жимсийг идэх нь үнэндээ Адам, Ева нарт ямар нэг гүн илүү мэдлэг өгөхгүй шахам байв. Харин Адам Ева нарын нүдийг хорон мууд нээсэн явдал нь тэдний дуулгаваргүй байдлын үйлс байв. Тэдний Бурханд дуулгаваргүй байсан гэм нь энэ дэлхийд болон тэдний амьдралд гэм нүгэл, хорон муу орж ирэх үүдийг нээсэн. Жимсийг идэх нь Бурханы эсрэг дуулгаваргүй байдлын үйлдэл болж Адам Евад хорон муугийн мэдлэгийг өгсөн байна (Эхлэл 3:6-7).

Бурхан Адам, Ева нарыг гэм үйлдэхийг хүсээгүй. Бурхан хэрэв нүгэл үйлдвэл цаг хугацаа өнгөрөхөд юу болохыг мэдэж байсан. Бурхан мөн Адам Ева нүгэл үйлдсэнээр дэлхийд хорон муу, зовлон, үхлийг авчирах болно гэдгийг мэдэж байсан. Тэгвэл яагаад Бурхан Адам Еваг уруу татахыг зөвшөөрч, ингэснээр тэднээр муу шийдвэр гаргуулах боломжтой болгохыг Сатанд зөвшөөрсөн бэ? Адам Ева өөрсдийн чөлөөт хүслийн дагуу сонголтоо хийж Бурханд дуулгаваргүй хандан, хориглосон жимсийг идсэн. Үүний үр дүнд хорон муу, гэм нүгэл, зовлон, өвчин болон үхэл энэ дэлхийд тахал мэт тархах болсон. Адам Евагийн шийдвэрийн үр дагавар болж хүн болгон төрөхдөө нүглийн мөн чанартай төрж, гэм үйлдэх хандлагатай болсон. Адам Ева хоёрын шийдвэр нь эцсийн туйлдаа Есүс Христ загалмай дээр цовдлогдон, Түүний цус бидний төлөө урсах шаардлага гарсан. Христэд итгэх итгэлээр бид гэм нүглийн үр дагавраас чөлөөлөгдөж, гэм нүглээс бүрэн төгс чөлөөтэй болно. Бид тэгснээр Элч Паулын Ром 7:24-25-д хэлсэн үгстэй нь дуугаа нэгтгэн тунхаглаж болох юм. “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай.”

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад Бурхан Еден цэцэрлэгт сайн мууг мэдүүлэгч модыг байлгасан бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries