Асуулт
Зовлон гэж юу вэ? Зовлон нь долоон жил үргэлжлэх болно гэж яаж мэдэх вэ?
Хариулт
Бурханы Израильчуудыг дасгалжуулах ажлаа дуусган, итгэдэггүй ертөнцийг шийтгэх шийтгэлээ төгсгөх үед долоон жилийн хугацаанд үргэлжлэх хугацааг зовлон гэж нэрлэдэг. Өөрсдийг нь гэм нүглийн шийтгэлээс аврах Эзэн Есүсийн үйлс болон хувь чанарт нь бат найддаг бүхнээс бүрдсэн чуулган зовлонгийн үеэр энэ дэлхийд Өргөгдөлт гэж нэршсэн үйл явдлаар чуулган энэ дэлхийгээс авагдана (1 Тесалоник 4:13-18; 1 Коринт 15:51-53). Чуулган ирэх уур хилэнгээс аврагдана (1 Tесалоник 5:9). Бичээсийн туршид зовлон нь Эзэний Өдөр (Исаиа 2:12; 13:6-9; Иоел 1:15; 2:1-31; 3:14; 1 Tесалоник 5:2), Эзэний Өдрийн бэрхшээл эсвэл зовлон (Дэд хууль 4:30; Зефаниа 1:1), долоон жилийн хугацааны хагас орчмоос эхлэн илүү хэцүү болж өрнөх агуу зовлон (Матай 24:21), бэрхшээлийн өдөр эсвэл үе (Даниел 12:1; Зефаниа 1:15), Иаковын бэрхшээлийн үе (Иеремиа 30:7) гэх зэрэг өөр өөр нэрээр тодорхойлогдсон байдаг.
Зовлон үе болон зорилгыг нь ойлгохын тулд Даниел 9:24-27 ишлэлийг ойлгох хэрэгтэй. Энэ багц ишлэл “чиний ард түмний” эсрэг гэж зарлагдсан 70 долоо хоногийн тухай ярьдаг. Даниелийн хүмүүс Израиль үндэстэн болох Иудейчүүд бөгөөд “хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд” гэж Бурханы тогтоосон цаг хугацааны үеийн тухай ярьдаг. Бурхан эдгээр бүх зүйл “дал дахин долоон хоног” биелэх болно гэж тунхагласан. Эдгээр нь 70-н долоон жил буюу 490 жилийг хэлдэг (зарим орчуулгад жилийн 70 долоо хоног гэж дурьдсан байдаг.) Энэ нь мөн Даниел ном дахь өөр нэг багц хэсгээр баталгааждаг. 25, 26-р ишлэлд Даниел “долоон долоон ба 62 долооны” (нийтдээ 69) дараагаар Мессиа таслагдах бөгөөд энэ нь Иерусалимын сүмийг дахин барих тунхагаар эхэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл Иерусалим дахин баригдах тунхаг гарсанаас 69-н долооны жилүүд (483 жил)-н дараа Мессиа таслагдах болно гэсэн. Библийн түүхчид Иерусалим дахин баригдах тунхаг гарснаас 483 жил өнгөрөөд Есүс цовлогдох үе болсон гэж баталдаг. Эцсийн үеийн тухай онол үзэл нь ялгаатай байсан ч ихэнх Христэч эрдэмтэд Даниелийн 70 долооны тухай дээрх ойлголтыг дэмждэг.
Иерусалимыг дахин барих тунхагаас Мессиа таслагдах хүртэл 483 жилүүд өнгөрсөний хамт Даниелийн 9:24 хэсэгт дурьдсан “хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд” байх долоон жилийн хугацаа үлддэг. Энэ эцсийн долоон жилийн хугацааг зовлонгийн үе гэж нэрлэсэн бөгөөд Бурхан Израилийг гэм нүглийнх нь төлөө шийтгэх үе юм.
Даниел 9:27 энэ долоон жилийн зовлонгийн хугацааны талаар хэд хэдэн онцлох зүйлсийг өгдөг. “Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна.” Энэ ишлэлийн өгүүлж байгаа хүн нь Есүсийн “хоосролын бузар юм” гэж ярьсан хүн (Матай 24:15) бөгөөд Илчлэлт 13 бүлэгт “араатан” гэж дуудагдсан. Даниел 9:27д араатан долоон жилийн турш гэрээ байгуулах бөгөөд энэхүү долоо хоногийнхоо дунд хэсэгт (зовлон доторх 3,5 жилийн үед) тэрээр гэрээгээ эвдэж өргөлийг зогсоох болно. Илчлэлт 13д араатан сүмд өөрийн хөргийг байршуулж, бүх дэлхийг түүнд мөргөхийг шаардана гэж тайлбарласан. Илчлэлт 13:5 энэ зүйлийг 42 сарын турш үргэлжилнэ гэсэн бөгөөд энэ нь 3,5 жилийг зааж байдаг. Даниел 9:27 үүнийг долоо хоногийн дунд орчимд тохиолдоно гэж хэлсэн дээр Илчлэлт 13:5 араатан үүнийг 42 саруудын турш үргэлжлүүлнэ гэснийг нэмэх юм бол 84 сар буюу 7 жилийн хугацаа болж байгаа нь хялбархан харагдана. Мөн Даниел 7:25д “цаг үе, цаг үеүд, хагас цаг үе” (цаг үе=1 жил; цаг үеүд=2 жил; хагас цаг үе=1/2 жил; нийтдээ 3,5 жил) гэсэн нь араатан эрх мэдэлтэй байх долоон жилийн сүүлийн хагас үеийг буюу “агуу зовлон”гийн үеийг тодорхойлж байна.
Зовлонгийн үеийн тухай мөн нэмэлт тайлбарыг 1260 өдөр болон 42 саруудын тухай өгүүлдэг Илчлэлт 11:2-3 ба 1290 өдрүүд болон 1335 өдрүүдийн тухай тэмдэглэсэн Daniel 12:11-12 зэргээс харж болно. Эдгээр өдрүүд нь зовлонгийн үеийн яг дунд хэсэг орчимыг тодорхойлж байдаг. Даниел 12 бүлэгт өгүүлж буй нэмэлт өдрүүд нь үндэстнүүдийн шүүлтийн төгсгөлийн үе (Матай 25:31-46) болон Христийн байгуулах мянган жилийн хаанчлалын бэлтгэл үеийг (Илчлэлт 20:4-6) оруулсан хугацаа юм.
English
Зовлон гэж юу вэ? Зовлон нь долоон жил үргэлжлэх болно гэж яаж мэдэх вэ?