settings icon
share icon
Асуулт

Үнэн шашин гэж юу вэ?

Хариулт


Шашныг тодорхойлсон олон тодорхойлолтууд байдаг. Жишээлбэл, “Бурханыг, эсвэл бурхдыг шүтэн бишрэх явдал нь ихэвчлэн зан үйл, дэг жаяг үйлдэж, дүрэм журмыг дагаснаар илэрхийлэгддэг итгэл үнэмшлийг шашин гэнэ”, “Шашин гэдэг нь ихэвчлэн ёс зүйн ойлголтыг хамруулах бөгөөд итгэл үнэмшил, хүндэтгэл мөргөл...гм нь тодорхой системийн дагуу явагддаг”. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь ямар нэг байдлаар шашин шүтдэг. Гол бэрхшээл нь маш олон төрлийн шашнууд байгаа явдал юм. Тэгвэл үнэн шашин нь аль нь вэ? Үнэн шашин гэж юу вэ?

Аливаа шашинд чухал байр суурь эзэлдэг гол хоёр зүйл нь дүрэм журам ба зан үйл байдаг. Зарим шашны хувьд бурхандаа таалагдах, үнэнч дагалдагч нь байхын тулд “болно, болохгүй” гэсэн урт жагсаалтыг дагахыг шаардахаас хэтэрдэггүй. Хатуу дэг жаягт суурилсан хоёр шашны жишээ бол Ислам ба Иудейзм юм. Иудейзмд дагах ёстой тоймгүй олон тушаал заавар байдаг. Бурхантай харилцахын тулд хүн шашны дүрэм журам, зан үйлийг ёсчлон дагах ёстой гэж эдгээр шашнууд их бага хэмжээгээр үздэг.

Бусад шашнууд дүрэм журам гэхээсээ илүү зан үйл, дэг жаягт суурилсан байдаг. Ийм тийм тахил өргөх, тодорхой үүрэг даавгаврыг гүйцэтгэх, зан үйлд оролцох, ийм тийм хоол идэх гэх мэтээр дамжуулан хүн Бурхантай зөв харилцаатай байна гэж үздэг. Дэг жаягт суурилсан нилээд түгээмэл шашны нэг нь Ромын Католик шашин юм. Нялх хүүхэд байхдаа усан баптизм хүртэх, Масс-д оролцох, тахилчид нүглээ өчих, диваажинд байгаа ариун хүмүүст залбирах, нас барахаасаа өмнө тахилчаар тослуулах гэх мэт маш олон заншлыг үйлдсэнээр Бурхан тэр хүнийг диваажинд хүлээн авна гэж тэд үздэг. Буддийн болон Хиндийн шашин нь мөн л ёс жаягт суурилдаг бөгөөд дагах ёстой дүрэм журам ч их бий.

Үнэн шашин бол дэг жаяг, дүрэм журмын аль алинд нь суурилдаггүй. Үнэн шашин бол Бурхантай харилцах харилцаа юм. Хүн төрөлхтөн Бурханаас салсан бөгөөд эвлэрэх ёстой гэж бүх шашнууд үздэг. Худал шашнууд энэ асуудлыг дэг жаяг мөрдсөнөөр, зан үйл үйлдсэнээр шийдэх гэж оролддог. Үнэн шашин бол зөвхөн Бурхан эвлэрлийг авчирч чадах бөгөөд үүнийгээ ч хийсэн гэж үздэг. Үнэн шашны гол шинжүүдийг хэлье. Үүнд:

• Бид бүгд нүгэл үйлдсэн учраас Бурханаас салсан (Ром 3:23).

• Хэрэв залруулахгүй бол нүглийн төлөөс нь үхэл ба үхсэнийхээ дараа хүн Бурханаас үүрд тусгаарлагдана (Ром 6:23).

• Бурхан Есүс Христ болж бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг бидний өмнөөс үүрч үхсэн бөгөөд Түүний үхэл нь төгс тахил байсныг харуулан үхлээс амилсан (Ром 5:8; 1 Коринт 15:3-4; 2 Коринт 5:21).

• Хэрэв бид Есүсийг Аврагчаар хүлээн авч, Түүний үхэл нь бидний нүглийн төлөөх бүрэн төлөөс гэдэгт итгэвэл бид уучлагдан, аврагдаж, эвлэрч, Бурханд зөвт хэмээн тооцогдох болно. (Иохан 3:16; Ром 10:9-10; Ефес 2:8-9).

Үнэн шашинд ч гэсэн зан үйл, дүрэм журам гэж байдаг боловч бусад шашнуудаас маш том ялгаатай. Үнэн шашинд дэг жаяг, дүрэм журмуудыг аврал авахын тулд БИШ, харин Бурханы аль хэдийн өгсөн авралд талархах сэтгэлээр үйлддэг. Үнэн шашин буюу Библийн Христитгэлд дагах ёстой дүрэм журмууд (хүн бүү ал, бүү завхайр, бүү худал хэл...гм), зан үйл (усан баптизм хүртэх, Эзэний зоог барих) байдаг. Эдгээрийг сахих нь хүнийг Бурхантай эвлэрүүлдэг биш юм. Үүнээс илүүгээр дүрэм журам, зан үйлийг сахих нь Бурханы нигүүлслээс болоод Есүс Христийг Аврагч хэмээн итгэлээрээ хүлээн авч Бурхантай харилцаж байгаагийн ҮР ДҮН юм. Худал шашныг шүтдэг хүмүүс Бурханд таалагдахын тулд дүрэм журмыг биелүүлж, зан үйлийг дагадаг. Харин үнэн шашны хүмүүс Есүс Христийг Аврагчаар хүлээн авснаар Бурхантай зөв харилцаатай болж, үүний үр дүнд, Бурханд хандсан хайр, Бурхантай улам ойр болох чин хүсэлдээ хөтлөгдөн дүрэм журам, зан үйлийг үйлддэг.

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Үнэн шашин гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries