Асуулт
Юниверсализм буюу бүгд аврагдах үзэл Библийн дагуу юу?
Хариулт
Юниверсализм бол бүх хүмүүс аврагдах болно гэдэг үзэл баримтлал. Өнөөдөр олон хүмүүс бүгд аврагдах үзлийг баримталж бүхний эцэст бүх хүн тэнгэрийн улсад орох болно гэж итгэдэг. Магадгүй зарим эрэгтэй эмэгтэйчүүд тамд үүрд мөнхөд шатан тамлагдах тухай бодох нь аймшигтай учир энэ талаарх Бичээсийн сургаалыг эсэргүүцэх шалтгаан болсон байж мэднэ. Мөн заримынх нь хувьд энэ нь Бурханы энэрэл, хайрыг хэтрүүлэн онцолж, Бурханы зөвт байдал болон шударга зан чанарыг үл тоомсорлон, Бурхан бүхий л амьдарч буй сүнснүүдэд өршөөлөө үзүүлэх болно гэж итгэхэд хүрсэн байх боломжтой. Харин Бичээс зарим хүмүүс мөнхөд тамд байх болно гэж заадаг.
Юуны түрүүнд Библи цагаатгал аваагүй хүмүүс үүрд мөнх тамд байх болно гэдгийг маш тодорхой өгүүлдэг. Цагаатгагдан аврагдсан хүмүүс тэнгэрийн улсад өнгөрүүлэх хугацаатай яг л адил цагаатгагдаагүй хүмүүс тамд байх тухай Есүс Өөрийн үгсээр баталгаажуулан хэлсэн. Maтай 25:46 “Тэд [аврагдаагүй хүмүүс] мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.” Энэ ишлэлийн дагуу харвал аврагдаагүй хүмүүсийн шийтгэл нь яг л зөвт хүмүүсийн амьдралтай адил мөнхөд байх тухай өгүүлж байна. Зарим нь бүр тамд байгаа хүмүүс нь эцэстээ устгагдан оршин байхаа болино гэж итгэдэг бол Эзэн Өөрөө энэ нь мөнх үргэлжлэх болно гэж баталгаажуулж байна. Матай 25:41 болон Maрк 9:44 зэрэгт тамыг “мөнхийн гал” болон “унтаршгүй гал” гэх мэт дүрсэлсэн.
Харин энэ унтаршгүй галаас яаж зайлсхийх вэ? Бүх зам(бүх шашин болон бүх итгэл) тэнгэрийн улс руу хөтөлж байгаа гэх юмуу эсвэл Бурхан хайр болон энэрэлээр дүүрэн гэдэг нь тодорхой учраас Тэр бүх хүмүүсийг тэнгэрийн улсад орохыг зөвшөөрөх байх гэж олон хүмүүс итгэж байна. Бурхан хайр болон энэрэлээр дүүрэн нь тодорхой. Яагаад гэвэл Тэр ийм зан чанарынхаа улмаас Өөрийн Хүү Есүс Христийг дэлхийд бидний төлөө загалмайд үхүүлэхээр илгээхэд хүрсэн. Есүс Христ бол тэнгэрийн улсын үүрд мөнх рүү хөтөлдөг цор ганц ер бусын хаалга. Үйлс 4:12-т “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” гэсэн байдаг. “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ” (1 Tимот 2:5). Иохан 14:6-д Есүс “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэсэн. Иохан 3:16, “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” Хэрвээ бид Бурханы Хүүг эсэргүүцэхийг сонгох юм бол авралын шаардлагад ерөөсөө нийцэхгүй болно (Иохан 3:16, 18, 36).
Эдгээр ишлэлүүдээс юниверсализм болон бүгд аврагдах үзэл нь библийн бус итгэл үнэмшил гэдгийг тодорхой харж болно. Юниверсализм Бичээсийн сургаж байгаатай шууд зөрчилддөг. Хэдийгээр олон хүмүүс Христэд итгэгчдийг бусдын үзэлд хүлцэнгүй хандсангүй гэж буруутгадаг ч эдгээр үгсийг Христ Өөрөө хэлсэн гэдгийг санаж байх нь чухал юм. Христэд итгэгчид энэ үзэл баримтлалыг өөрсдөө зохиогүй, харин Христэд итгэгчид Өөрсдийнх нь Эзэн хэлсэн зүйлсийг л тунхаглаж байгаа. Хүмүүс энэхүү үзэл баримтлалыг эсэргүүцдэг шалтгаан нь тэд өөрсдийн гэм нүглээ хүлээн зөвшөөрч, өөрсдөд нь аврал өгөх Эзэн хэрэгтэйг хүлээж авахыг хүсдэггүйтэй холбоотой. Хэрвээ Түүний Хүүгээр дамжин ирэх Бурханы авралын бэлгийг эсэргүүцсэн хүмүүст аврагдах боломж өглөө гэж үзэх юм бол Бурханы шударга болон ариун байдлыг дорд үзэж, бидний төлөөх Есүсийн тахилын золиослолыг үгүйсгэх болно гэсэн үг.
English
Юниверсализм буюу бүгд аврагдах үзэл Библийн дагуу юу?