Асуулт
Өөрийн Христ итгэлт амьдралдаа гэм нүглийг хэрхэн дийлж чадах вэ?
Хариулт
Өөрсдийн гэм нүглийг ялан дийлж чадахад туслах эх сурвалжуудын тухай Библи бидэнд дорх зүйлсийг хэлсэн. Үүнд:
(1) Ариун Сүнс – Христэч амьдралдаа ялалт байгуулах боломжтой болгон бидэнд(Өөрийн сүмдээ) өгсөн Бурханы нэг бэлэг бол Ариун Сүнс юм. Бурхан Галат 5:16-25р ишлэлд махан биеийн үйлс болон Сүнсний үр жимсийг харьцуулсан байдаг. Энэ хэсэгт биднийг Сүнсэн дотор яв гэж дуудсан байдаг. Бүхий л итгэгчдийн дотор Ариун Сүнс аль хэдийн оршиж байдаг боловч энэ хэсэг биднийг Сүнсэн дотор явж, Түүний удирдлаганд бууж өгөх хэрэгтэй гэдгийг онцгойлон тодотгосон. Энэ нь бид өөрсдийн махан биеийн дагуу амьдрахаас илүүтэй Ариун Сүнсний сануулж байгаа зүйлд анхаарч дагахыг хэлж байна.
Итгэгчдийн амьдралыг Ариун Сүнс хэрхэн өөрчилж чадах вэ гэдгийг бид Петрийн жишээнээс харж болох юм. Петр өмнө нь Есүсийг гурван ч удаа үгүйсгэж байсан боловч Ариун Сүнсээр дүүрснийхээ дараа Христийг үхэх хүртлээ дагана гэсэн. Дүүргэгдсэнийхээ дараа тэр Пентекостийн баяраар Иудейчүүдийн өмнө Аврагчын тухай зоригтой, хүчтэйгээр тунхаглаж эхэлсэн.
Сүнсний дагуу алхаж байгаа хүн Ариун Сүнсний сануулга, удирдамжинд саад болох зүйлс хийдэггүй(1Тессалоник 5:19-д дурьдсан “Сүнсийг бөхөөх” үйлдэл) бөгөөд үүний оронд Ариун Сүнсээр дүүргэгдэхийг хүсч, эрж хайдаг юм(Ефес 5:18-21). Ариун Сүнсээр хэрхэн дүүргэгдэх вэ? Юуны түрүүнд хэлэхэд Хуучин гэрээн дээр байсан шиг энэ бол Бурханы сонголт. Хуучин гэрээнд Тэр онцгой тохиолдолд хувь хүнийг сонгож Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлэхээр Сүнсийг дүүргэж өгдөг байсан(Эхлэл 41:38; Египетээс гарсан нь 31:3; Тооллого 24:2; 1Самуел 10:10; гэх мэт.) Ефес 5:18-21 болон Колоссай 3:16 дээр гарч буй баримтыг харвал өөрсдийгөө Бурханы үгээр дүүргэсэн хүмүүсийг Бурхан Сүнсээрээ дүүргэдэг бөгөөд үүний үр дүнд дээрх хоёр ишлэл дээр гарч буй агуулга адил харагдаж байна. Энэ нөхцөл байдал биднийг дараагийн эх сурвалжид хүргэх болно.
(2) Бурханы үг болох Библи. 2Тимот 3:16-17-д Бурхан биднийг сайн үйлсэд бэлтгэж, дадлагажуулахын тулд Өөрийн үгийг бидэнд өгсөн гэдэг. Түүний үг биднийг юунд итгэх, хэрхэн амьдрахыг заадаг. Биднийг буруу замаар явж байгаа гэдгийг мэдрүүлж, буцаад зөв зам руугаа ороход тусалж өгдөг. Еврей 4:12-д хэлсэн шиг Түүний үг амьд, хүчтэй бөгөөд хүний үг яриагаар шийдэх боломжгүй зүрхний гүн дэх асуудлыг хүртэл илрүүлж, бидний сэтгэлийг анагаах чадалтай. Дуулал номыг бичигч 119:9, 11, 105 болон бусад ишлэл дээр үгийн амьдралыг өөрчлөх чадвар болон хүч чадлын тухай дүрсэлсэн байдаг. Иошуагийн дайснуудаа ялан дийлэх амжилтын нууц нь түүний Бурханы үгийг өдөр шөнөгүй тунгаан бясалгаж, түүнээс хазайхгүй, мартахгүй амьдрахаас шалтгаална гэсэн(Энэ нь бидний сүнслэг амьдралд ч хэрэгжих боломжтой). Тэр үүний дагуу амьдарч чадсан бөгөөд Бурхан түүнийг цэргийн асуудлаар шийдэж болохгүй гэсэн хүнд нөхцөлд ч тэр дагасаар байсан. Энэ нь түүний Амлагдсан газар нутгийг эзлэх дайнд ялалт байгуулах гол түлхүүр нь болсон.
Энэ эх сурвалжын тухайд бид улиг болсон зүйл мэт ханддаг. Бид Библиэ бэлэгдэл мэт авч үзэн, цуглаан руу явахдаа л санах юмуу эсвэл өдөрт ганц нэг бүлгийг уншиж, чимээгүй цагаа хийдэг. Харин бид үүнийг цээжлэх, тунгаан бясалгах, өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэх, түүний бидэнд илрүүлж өгсөн гэм нүглээ гэмших, түүний бидэнд хэлж өгч буй Бурхан бэлгийн талаар Бурханд магтаал өргөх зэрэг зүйлсийг үйлдэхээ мартсан байдаг. Бид библид хандахдаа хоол идэх дуршил хүрэхгүй байгаа юмуу эсвэл огиудас хүрч байгаа мэт л ханддаг. Бид хангалттай идэх бус зөвхөн сүмд явах үедээ л Эзэний үгнээс идэж өөрсдийгөө үлгэн салган амьд байлгах хэмжээнд барьж байдаг. Эсвэл бид өөрсдийгөө тэжээдэг боловч түүнээс хангалттай сүнслэг тэжээл авахын тулд тунгаан бясалгадаггүй.
Хэрвээ та утга учиртай замаар явахын тулд өдөр бүр Бурханы үгийг суралцах зуршилтай болоогүй бол, Ариун Сүнс зүрх сэтгэлд чинь нөлөөлж байгаа ишлэлүүдийг цээжлээгүй байгаа бол ийм зуршлыг өөртөө тогтоож эхлээрэй. Түүнчлэн бас өөртөө тэмдэглэх дэвтэр юмуу, эсвэл шинэ журнал, өдрийн тэмдэглэл мэт зүйлс хөтлөөсэй гэж хүсч байна(компьютер дээр хурдан бичих чадвартай бол). Суралцан хэрэгжүүлэх ямар нэг зүйлээ тэмдэглэн үлдээхгүйгээр Бурханы үгийг орхиж холдохгүй байх зуршилтай болоорой. Миний хувьд Бурханы надад хэлсэн зүйл, түүнчлэн миний эргэн тойронд байгаа нөхцөл байдлуудыг өөрчлөх талаар Бурханаас асуусан залбирлаа байнга тэмдэглэдэг. Ариун Сүнс миний болоод бусдын амьдралыг өөрчлөхдөө ашигладаг хэрэгсэл бол яах аргагүй Библи юм(Ефес 6:17). Энэ нь бидний сүнслэг дайнд орох үедээ өмсөх Бурханы өгсөн хуяг дуулганы хамгийн чухал хэсэг болдог(Ефес 6:12-18)!
(3) Залбирал. Энэ бол бас Бурханы бидэнд өгсөн онцгой эх сурвалж. Магадгүй дахиад л үүнийг Христид итгэгчид улиг болтол ярьдаг боловч хэрэглэхдээ бага эх сурвалж байж мэдэх юм. Бидэнд залбиралын цуглаан, залбирах цаг гэх мэт олон зүйлүүд байдаг. Харин бид анхны чуулганы бидэнд өгсөн жишээнүүд шиг хэрэглэн ашиглаж чаддаггүй(Үйлс 3:1; 4:31; 6:4;13:1-3, гэх мэт). Паул өөрийнхөө үйлчилж байсан хүмүүсийн төлөө хэрхэн залбирч байснаа байнга давтан өгүүлсэн байдаг. Бид тийм байдаг бил үү? Би Бурханы бидэнд боломж болгон өгсөн энэ агуу нөөцийг ашиглаж байгаа бил үү? Бурхан залбиралын талаар гайхалтай амлалтуудыг бидэнд өгсөн байдаг (Матай 7:7-11; Лук 18:1-8; Иохан 6:23-27; 1Иохан 5:14-15, гэх мэт). Түүнчлэн Паул мөн л сүнслэг дайнд орох хуяг дуулганы зүйрлэлдээ үүнийг оруулсан байна(Ефес 6:18)!
Энэ эх сурвалж хэр зэрэг чухал вэ? Петрийн жишээг дахин харахад Петр Христийг үгүйсгэхээс өмнө Гетсемани цэцэрлэгт байхад Христийн үг түүнд байсан. Тэнд Есүсийг залбирч байхад Петр унтаж байсан аж. Есүс түүнийг сэрээгээд түүнд “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв"(Матай 26:41). Та Петртэй адилхан зөв зүйлийг хийхийг хүсч байгаа боловч ямар ч хүч чадалтай байж чадахгүй байж болох юм. Бид Бурханы сануулгыг дагаж эрж хайн, тогшиж, асуусаар байх хэрэгтэй. Тэгвэл Тэр бидний хэрэгцээтэй хүч чадлыг бидэнд өгөх болно(Матай 7:7). Гэвч бид энэ нөөц сурвалжыг авахын тулд зүгээр л амаараа ярихаас илүү их зүйлийг хийх хэрэгтэй.
Залбирал бол иш шидтэй гэж би хэлэхгүй. Тийм биш. Бурхан бол гайхалтай. Залбирал гэдэг бид Бурхан туйлын хүчирхэг байдал болон өөрсдийн хязгаартай талуудаа таньж мэдэн Түүний хүсч байгаа зүйлсийг(өөрсдийн хүсч байгаа зүйлсийг бус) хүч чадалтайгаар хийхийн тулд Түүн рүү эргэхийг хэлдэг(1Иохан 5:14-15).
(4) Чуулган. Энэ хамгийн сүүлчийн эх сурвалж нь бидний үл тоомсорлон ханддаг бас нэг зүйл байна. Есүс Өөрийн дагалдагчдыг илгээхдээ тэднийг хоёр хоёроор нь явуулсан(Матай 10:1). Бид Үйлс номонд гарч байгаа илгээлтийн аялалуудыг харах юм бол тэд ганцаараа биш хоёр юмуу түүнээс дээш бүлэг болон явж байсан. Есүс хоёр юмуу гурван хүн Түүний нэр дээр цугласан газарт Өөрөө байх болно гэсэн(Матай 18:20). Тэр биднийг цугласан газартаа хэн нэгэнийхээ зан чанараас болж бусад олныгоо хэцүү байдалд оруулах бус харин ч хамтдаа байх цагтаа бие биенээ хайр болон сайн үйлсэд дэмжиж урамшуулаарай гэж тушаасан(Еврей 10:24-25). Тэр нэг нэгэнийхээ өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч байгаарай гэсэн(Иаков 5:16). Хуучин гэрээний мэргэн ухааны уран зохиолууд дээр “төмөр төмөрөө ирлэдгийн адил хүн хүнээ хурцалдаг” гэж бидэнд захин үлдээсэн байдаг(Сургаалт үгс 27:17) "Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй" хэмээн тоонд хүч чадал байдгыг мөн харуулсан байна(Номлогчын үгс 4:11-12).
Миний мэддэг зарим хүмүүс Христийн дотор ах дүүс, эгч дүүсээ олж хоорондоо утсаар ярин, уулзаж өөрсдийн Христэч амьдралын талаар хуваалцан, ямар бэрхшээл, тэмцэлтэй байгаагаа хэлэлцэж, бие биенийхээ төлөө залбирч, Бурханы үг, болон Түүнтэй харилцаж байгаа харилцаандаа ямар байгааг нягтлан ажиглаж бие биенээ барьж босгодог.
Заримдаа өөрчлөлт маш түргэн байдаг. Зарим үед зарим талбар дээр өөрчлөлт маш удаан байдаг. Харин Бурхан Өөрийн эх сурвалжуудыг бидэнд боломжтой болгож өгч, Тэрээр бидний амьдралд өөрчлөлтийг авчрах болно гэж бидэнд амласан. Тэвчээр бидэнд Тэр амласан зүйлдээ итгэмжтэй ханддаг гэдгийг ойлгуулдаг.
English
Өөрийн Христ итгэлт амьдралдаа гэм нүглийг хэрхэн дийлж чадах вэ?