Асуулт
Чуулган гэж юу вэ?
Хариулт
Олон хүмүүс өнөөдөр чуулганыг байшин гэж ойлгодог. Энэ нь библийн дагуух чуулганы ойлголт биш юм. “Чуулган” гэх үг нь Грек хэлний экклесиа буюу “чуулсан хүмүүс”, “дуудагдсан хүмүүс” гэж тодорхойлогдох үгнээс гаралтай байна. “Чуулган” гэх үгийн язгуур утга нь барилгын тухай бус хүмүүсийн тухай ярьдаг. Гэтэл хүмүүсээс “та ямар цуглаанд явдаг вэ?” гэвэл ихэвчлэн барилгатай холбоотой дүрслэлийг хэлдэг нь инээдтэй. Ром 16:5 “тэдний гэрийн чуулганд болон…” гэсэн байдаг. Паул тэдний гэрт байдаг чуулганы тухай, өөрөөр хэлбэл итгэгчдийн биеийн тухай ярьж байгаагаас бус барилгын тухай ерөөсөө яриагүй.
Чуулган бол Христийг тэргүүнээ болгосон, Христийн бие. Ефес 1:22-23 “Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн” гэж хэлдэг. Христийн бие гэдэг нь Пентехөстийн өдрөөс (Үйлс 2р бүлэг) эхлээд Христийн дахин ирэх хүртэлх Есүс Христ доторх бүх итгэгчдээс бүрддэг байна. Христийн бие нь хоёр талбарын үзэл баримтлалаас бүрддэг.
1) Даяар чуулган нь Есүс Христтэй хувийн харилцаатай бүх хүмүүсээс бүрддэг. “Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм” (1 Коринт 12:13). Энэ ишлэл нь итгэсэн хэн ч байсан Христийн биеийн нэг хэсэг бөгөөд Ариун Сүнсийг хүлээн авч баталгаажсан гэж хэлж байна. Тэгэхээр Бурханы даяар чуулган бол Есүс Христэд итгэснээр аврал авсан бүх хүмүүсийг хэлж байна.
2) Нутгийн чуулган Галат 1:1-2 дээр “... элч болсон Паул би ... Галатын чуулгануудад илгээв” гэж дүрслэгдсэн. Эндээс Галатын мужын нутгуудад олон чуулган байсныг харж болох бөгөөд үүнийг нутгийн чуулган гэж дууддаг. Баптист чуулган, Лютеран чуулган, Католик чуулган гэх мэт нь даяар чуулганыг хэлэх чуулган бус харин илүүтэй нутгийн чуулганыг буюу нутгийн итгэгчдийн биеийг хэлэхээр тодорхойлогдоно. Даяар чуулган нь Христэд хамааралтай, авралын төлөө Түүнд итгэлээ тавьсан хүмүүсээс бүрддэг. Даяар чуулганы эдгээр гишүүд нутгийн чуулганаас нөхөрлөлийг хүсч, залруулга авах хэрэгтэй.
Дүгнэн хэлэхэд чуулган бол барилга юмуу урсгал чиглэл биш. Библийн дагуу чуулган бол авралын төлөө Есүс Христэд итгэлээ тавьсан бүх хүмүүс болох Христийн бие юм (Иохан 3:16; 1 Коринт 12:13). Нутгийн чуулган бол даяар чуулганы гишүүдийн тодорхой нэг цугларалт юм. Нутгийн чуулган бол даяар чуулганы гишүүдийн тухай 1 Коринт 12 бүлэгт бичигдсэн “биеийн” зарчмууд болох “урамшуулах, заах, бие биенээ Эзэн Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор барьж байгуулах үйлдлийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой талбар мөн.
English
Чуулган гэж юу вэ?