Асуулт
Чи үхээд хаана очих вэ?
Хариулт
Хүн үхсэний дараа явах хоёрхон л зам байгааг Библи маш тодорхой хэлдэг: диваажин эсвэл там. Мөн чи үхээд хаашаа явахаа маш тодорхой мэдэж болохыг Библи хангалттай илэрхийлдэг. Яаж? Цааш уншаарай.
Нэгдүгээрт, асуудал байна. Бид бүгд нүгэл үйлдсэн (Ром 3:23). Бид бүгдээрээ буруу, ёрын муу, ёс бус зүйлсийг үйлдсэн (Номлогчийн үгс 7:20). Нүгэл биднийг Бурханаас салгадаг бөгөөд хэрэв үүнийг цэгцлэхгүй бол бид нүглээсээ болоод Бурханаас үүрд салах боломжтой (Матай 25:46; Ром 6:23a). Бурханаас үүрд сална гэдэг нь тамд орно гэсэн үг. Тамыг Библид мөнхийн галт нуур (Илчлэл 20:14–15) гэж дүрсэлдэг.
Харин одоо, зохицуулалт хийгдсэн. Бурхан Есүс Христийн дотор хүн болж дэлхийд ирсэн (Иохан 1:1, 14; 8:58; 10:30). Тэр өчүүхэн ч гэмгүй амьдарсан (1 Петр 3:22; 1 Иохан 3:5) бөгөөд Өөрийн амийг бидний төлөө дуртайяа золиосолсон (1 Коринт 15:3; 1 Петр 1:18–19). Бидний нүглийн шийтгэлийг Түүний үхэл төлсөн (2 Коринт 5:21). Одоо Бурхан бидэнд аврал ба өршөөлийн бэлгийг санал болгож байна (Ром 6:23б). Бид үүнийг итгэлээр хүлээн авах учиртай (Иохан 3:16; Ефес 2:8–9). “Эзэн Есүс Христэд итгэгтүн, тэгвэл чи аврагдана” (Үйлс 16:31). Зөвхөн Есүсийг өөрийн Аврагч хэмээн итгэж, нүглийн төлөөсийг чинь төлсөн Түүний үхэлд бүх итгэл найдвараа тавьбал Бурханы Үг болох Библид амлагдсаны дагуу чи диваажинд мөнхийн амийг хүлээн авах болно.
Чи үхээд хаана очих вэ? Энэ нь чамаас л шалтгаална. Бурхан чамд сонголт өгч байна. Бурхан чамайг Өөр дээр нь ирэхийг урьж байна. Энэ бол чиний дуудлага.
Хэрэв Бурхан чамайг Христэд итгэх итгэл рүү чиглүүлж байгааг мэдэрвэл (Иохан 6:44) Аврагч руу ирээрэй. Хэрэв Бурхан чиний сүнсний сохорсон нүдийг нээж (2 Коринт 4:4) байгаа бол, Аврагч руу хараарай. Хэрэв таны үхмэл амьдралд амийн оч гялалзаж байвал (Ефес 2:1), Аврагчаар дамжуулан жинхэнэ амь руу ирээрэй.
Чи үхээд хаана очих вэ? Диваажин, эсвэл там. Есүс Христээр дамжин тамаас ангижирч болно. Есүс Христийг Аврагчаар хүлээн ав, тэгвэл чи диваажинд мөнхөд байх болно. Үүнээс өөр шийдвэр гаргавал тамд орж Бурханаас үүрд мөнхөд тусгаарлагдах болно (Иохан 14:6; Үйлс 4:12).
Үхлийн дараа хоёр зам байгааг чи одоо ойлгож, Есүс Христийг өөрийнхөө Аврагч гэдэгт итгэхийг хүсэж байгаа бол доорх зүйлсийг ойлгож, итгэж байгаагаа баталгаажуулаарай. Тэгээд итгэлийнхээ илэрхийлэл болгон доорх зүйлсийг Бурханд илэрхийлээрэй: “Бурхан минь, би нүгэлтэн гэдгээ мэднэ. Би нүглээсээ болоод танаас үүрд салах ялтай гэдгээ мэднэ. Хэдийгээр би үүнийг авах зохисгүй ч, надад Есүс Христийн үхэл ба амиллаар дамжуулан нүглийн төлөөсийг төлж, намайг хайрласанд баярлалаа. Би энэ цаг мөчөөс эхлэн нүгэлд хөтлөгдөлгүй, харин Таны төлөө амьдрахад туслаарай. Үлдсэн бүхий л амьдралаа Таны өгсөн гайхамшигтай авралд талархан, Танд өргөж амьдрахад туслаарай. Есүс ээ, намайг аварсанд баярлалаа!”.
Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.
English
Чи үхээд хаана очих вэ?