Асуулт
Хэн аврагдаж болох вэ? Хэн ч байсан аврагдаж чадах уу?
Хариулт
Есүс Иохан номын 3:16-д Өөрт нь итгэсэн хэнийг ч болов аварна гэж тодорхой заасан: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Түүнд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно”. Энд гарч буй “итгэдэг бүхэн” гэдэгт би, чи, энэ дэлхийн хүн бүр орно.
Хэрэв аврал нь бидний хичээл зүтгэлээс болох юм бол хэн ч аврагдаж чадахгүй гэж Библид хэлсэн: “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Дуулал 143:2-т мөн “Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ” гэсэн.
Бид өөрсдийгөө аварч чадахгүй. Бид Есүс Христэд итгэх үедээ аврагддаг. Ефес 2:8–9 –т “Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно” гэж заадаг. Бид Бурханы нигүүлслээр аврагдсан. Нигүүлслээр гэдэг нь бид өөрсдөө яагаад ч олж авч чадахгүй байсан гэсэн үг. Бид аврал авах шаардлагыг хэзээ ч хангахгүй учир зөвхөн итгэлээрээ л хүлээн авах боломжтой.
Бурханы нигүүлсэл бүх нүглийг далдлахад хангалттай (Ром 5:20). Библи нүглээсээ аврагдсан хүмүүсийн жишээгээр дүүрэн. Өмнө нь садар самуун, шүтээн шүтэх, ижил хүйстэнтэйгээ нөхцөх, хулгай дээрэм, шунал тачаал, архидан согтуурлын нүгэлт амьдралаар амьдарч байсан итгэгчдэд хандан Паул захидал бичсэн. Гэвч Паул тэдэнд аврагдсан учир “Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн” (1 Коринт 6:9–11) гэж хэлсэн.
Паул өөрөө өмнө нь итгэгчдийг хайр найргүй хавчигч, Стефаны үхэлд буруутай нэгэн байсан (Үйлс 8:1). Мөн итгэгчдийг баривчилж, гянданд хорьдог байсан (Үйлс 8:3). Тэрээр хожим нь “Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм. Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна” (1 Тимот 1:13–15) гэж бичжээ.
Бурхан ихэвчлэн төсөөлөөгүй хүмүүсийг Өөртөө үйлчлүүлэхээр сонгосон байдаг. Тэр загалмай дээр хэдхэн минут амьдраад удахгүй амьсгал хураах гэмт хэрэгтэн (Лук 23:42–43), чуулганыг хавчигч (Paul), Өөрийг нь үгүйсгэсэн загасчин (Петр), Ромын цэрэг ба түүний гэр бүл (Үйлс 10), босуул боол (Онесимус) гээд л олон хүнийг аварсан. Бурхан аварч чадахгүй хэн ч байхгүй (Исаиа 50:2-г үз). Бид Түүнд хариу үйлдэл үзүүлж, мөнх амийн бэлгийг нь хүлээн авах ёстой.
Хэн аврагдаж чадах вэ? Нэг тодорхой зүйл байна – чи чадна, хэрэв чи Есүс Христийг Аврагчаар хүлээн авбал аврагдаж чадна! Хэрэв чи Есүсийг Аврагчаар хүлээн авсан үгүйгээ сайн мэдэхгүй байвал иймэрхүү маягаар залбирч хариу үйлдэл үзүүлж болно:
“Бурхан минь, би гэмтэн бөгөөд өөрийн сайн үйлсээрээ хэзээ ч диваажинд орохгүй гэдгийг ухаарлаа. Яг одоо надад мөнх амийг өгөхийн тулд нүглийн минь төлөө нас барж, үхлээс амилсан Бурханы Хүү Есүс Христэд би итгэж байна. Нүглийг минь уучилж Таны төлөө амьдрахад минь туслаач. Намайг хүлээн авч, мөнх амь өгсөнд баярлаа”.
Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.
English
Хэн аврагдаж болох вэ? Хэн ч байсан аврагдаж чадах уу?