settings icon
share icon
Асуулт

Яагаад би Христийн амилалтад итгэх хэрэгтэй вэ?

Хариулт


Есүс Христ Иудейн нутагт Еврейн Санхедриний хүсэлтээр загалмайд цовдлох аргаар Понти Пилатын дор МЭ 1-р зуунд олон нийтийн өмнө цаазлуулсан гэдэг нь нэлээд үндэслэл сайтай баримт юм. Флавиус Иосефус, Корнелиус Такитус, Самосатагийн Люсиан, Маймонидчууд зэрэг Христэч бус түүхийн тэмдэглэл болоод бүр Еврейчүүдийн Санхедрин хүртэл Есүс Христийн үхлийн талаарх анхны Христэч нүдэн гэрчүүдийн чухал түүхэн баримтыг нотлон харуулдаг.

Түүний амилалтын хувьд гэвэл илүү үнэмшилтэй болохыг нь харуулдаг хэдэн төрлийн цуврал нотолгоо байдаг. Сүүлийн үеийн хууль цаазын ухааны гоц авъяастан, олон улсад нэрд гарсан улс төрийн зүтгэлтэн Сир Лионел Лакхо (Ямар ч тасралтгүйгээр 245 удаа дараалан хүн амины хэрэгт шүүх дээр буруутгагдаж байсан хүнийг буруугүйг өмгөөлсөн нэр хүндээрээ Гиннесийн номд орсон) нь Есүсийн амилалтын нотолгоог улам илүү баталгаатай гэдэгт итгэлтэй байхыг уриалж, Христитгэгчдийн зоригжуулан тодорхойлсон байдаг. Тэрээр ийнхүү бичсэн: “Би 42 жилийн турш дэлхийн олон газарт өмгөөллийн хуульч хийж байсан бөгөөд одоо ч идэвхтэй ажиллаж байна. Миний хувьд шүүхийн танхимд маш олон ялалт байгуулах боломжтой байсан. Тиймээс ч энэ туршлагаасаа харахад Есүс Христийн амилалтын нотолгоо нь маш тодорхой харагддаг бөгөөд ямар ч эргэлзэх боломж үлдээдэггүй гэдгийг шулуухан хэлэх байна”.

Эдгээр нотолгоог сонссон шашингүй хүмүүсийн хариулт нь өөрсдийнх нь бат баримталдаг натурализмийн арга барилаас болоод үл тоомсорлосон байдалтай ханддаг. Энэхүү натурализмийн арга барил гэх нэршлийг сонсоогүй хүмүүст тайлбарлавал натурализмын арга барил гэдэг нь ямар ч зүйлс зөвхөн байгалийн шалтгаантай, байгалийн шалтгаанаар л тохиолдож байдаг гэж тайлбарлах оролдлого юм. Тухайн түүхэн үйл явдал нь ямар нэг байгалийн шалтгаанаар тайлбарлагдах боломжгүй (ер бусын амилалт гэх мэт) бол шашингүйн эрдэмтэд хэт эргэлзээтэй хандах бөгөөд нотолгоо нь хичнээн боломжтой, сайн байсан ч үл тоомсорлодог.

Бодитой нотолгоо байсаар байхад натурал шалтгаанд хэт үнэнч байна гэдэг нь тухайн нотолгоог шалган үзэхдээ шударга байж чадахгүй гэж бид үздэг (ингэснээр хангалттай байж чадахгүй). Үүний талаар бид Др. Верхнер вон Браун болон бусад олон эрдэмтдийн адил тухайн нотолгоонд урьдаас философийн дүгнэлт гарган хандах нь юманд бодитой хандахад саад болно гэж үздэг. Үүнийг бид Др. вон Брауны өөрийн үгээр илэрхийлбэл “зөвхөн нэг дүгнэлт... байгаа гэдэгт хүчээр итгүүлэх нь шинжлэх ухааны өөрийнх нь бодит байдлыг зөрчсөн хэрэг болно” гэжээ.

Ингээд амилалтыг дэмждэг хэд хэдэн цуврал нотолгоог шинжлэн үзэхэд анхаарлаа хандуулцгаая.

Христийн амилалтын талаарх эхний цуврал нотолгоо

Юун түрүүнд бидэнд нотолж болохуйц тун шударга нүдэн гэрчийн гэрчлэл бий. Анхны итгэлээ өмгөөлөгчид нь хэдэн зуун нүдэн гэрч нарыг иш татсан бөгөөд тэдгээрийн зарим нь өөрт тохиолдсон зүйлсийг бичиж үлдээсэн байжээ. Эдгээр нүдэн гэрчийн олонхи нь өөрсдийн гэрчлэлээсээ татгалзахаасаа илүүгээр үхэл юмуу үргэлжлүүлсэн тамлалыг сайн дураараа, шийдвэртэйгээр тэвчин гарсан байдаг. Энэ нь тэдний шударга, худал хуурмаг биш гэдгийг батлан харуулсан баримт болж чаддаг. Түүхэн бичлэгийн дагуу (Үйлс 4:1-17; Флинигийн Траяанд бичсэн захидал Х:96 гэх мэт) бол ихэнх Христитгэгчид зүгээр л итгэлээсээ татгалзах юм бол зовлон шаналлаа зогсоож болохоор байжээ. Оронд нь тэд зовлонгоо тэвчихийг илүүд үзэж, Христийн үхлээс амилсан гэдгийг тунхаглахыг сонгосон мэт харагддаг.

Хэдий амь наснаасаа татгалзаж баатар болох нь гайхалтай зүйл боловч энэ нь биднийг ятгахуйц байж чадахгүй байж болно. Энэ нь тухайн итгэгчийг баталгаажуулж чадахгүй, мөн итгэлийнх нь үнэн эсэхийг харуулахгүй (эсвэл тухайн хүн итгэлдээ үнэнч байгааг ийм арга замаар харуулж болох юм). Гэхдээ анхны олон итгэгч мартур (амиа зориулагсад) хүмүүсийн ялгаатай байсан тал нь тэд өөрсдийнх нь хэлж буй зүйлс үнэн эсвэл худал гэдгийг маш тодорхой мэдсэн байх ёстой. Тэд Есүс Христийг үхсэнийхээ дараа амьд, сайн байгааг харсан эсвэл хараагүй байх ёстой. Гэтэл гайхалтай. Хэрэв энэ бүгд нь бүхлээрээ худал байсан бол, нөхцөл байдал нь ийм байхад яагаад тийм олон хүн үүнийг давтан үйлдэж байсан юм бол? Хавчилт, шорон, тамлал болон үхэл гэх мэт зүйлстэй тулгарна гэдгийг мэдсээр байж яагаад тэд ашиггүй худалд итгэн зүтгэнэ гэж?

2001 оны 9-р сарын 11 өдөр онгоц барьцаалагчид итгэдэг зүйлдээ эргэлзэлгүй итгэсэн (тэд үүний төлөө үхэж чадсанаараа нотлон харуулсан) боловч энэ нь үнэн байсан эсэхийг тэд мэдээгүй, мэдэж чадаагүй. Тэдний өөрсдийн итгэлийг олон үеийн турш тэдэнд дамжуулсан уламжлал дээр тавьсан. Үүнтэй харьцуулахад анхны Христэд амиа зориулагсад бол анхны үеийнхэн байсан. Тэд өөрсдийн харна гэж тунхагласан зүйлсийг харсан эсвэл үгүй байх ёстой.

Тухайн нүдэн гэрчүүдийн дотор хамгийн тодорхой дүрслэгчид нь элч нар байв. Тэд хамтдаа Христийн амилсны дараах үзэгдэлтээс хойш үгүйсгэхгүй байхын аргагүй өөрчлөлтөн дундуур гарсан байдаг. Христийг цовдлогдонгуут л тэд амиа алдана хэмээн айж нуугдацгаасан. Амилалтын дараа тэд даруй гудамжинд гарч, хавчлага ихсэж байсан ч амилалтыг зоригтойгоор тунхаглаж эхэлсэн. Тэдний энэ огцом бас хүчтэй өөрчлөлтөнд юу нөлөөлөв? Мэдээж хэрэг мөнгө нөлөөлөөгүй нь тодорхой. Яагаад гэвэл элч нар амилалтыг тунхаглахын тулд өөртөө байсан бүх зүйлсээ, бүр амь насаа хүртэл харамлаагүй.

Есүсийн амилалтын талаарх хоёр дахь цуврал нотолгоо

Хоёр дахь цуврал нотолгоо нь зарим нэг гол эргэлзэгчид, тухайлбал Паул болон Иаков гэх мэт хүмүүсийн итгэсэн шалтгаан. Паул өөрөө анхны чуулганы хэрцгий хавчигч байснаа хүлээн зөвшөөрдөг байв. Өөрийнх нь дүрсэлснээр амилсан Христтэй нүүр тулгарсны дараа Паул чуулганы цөвт хавчигчаас чуулганы хамгийн үр дүнтэй, хамгийн шаргуу өмгөөлөгч болсон огцом бөгөөд ер бусын өөрчлөлтийг харуулсан. Анхан үеийн олон Христэч хүмүүсийн адил Паул нь Христийн амилалтыг тунхагласан тууштай зориулалтынхаа төлөө ядуурал, хавчлага, зодуур, хоригдолт болон цаазын ялтай тулгарсан.

Паултай адил улайрсан эсэргүүцэл үзүүлээгүй авч, Иаков эргэлзээтэй хандсан. Дахин амилсныхаа дараа түүнтэй уулзсанаар Христ түүнийг хүчирхэг итгэгч, цаашлаад Иерусалимын чуулганы удирдагч болгон хувиргасан. Бидэнд одоо ч эрдэмтэд түүний захидлын нэг мөн гэж ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг анхны чуулганд бичсэн захидал нь бий. Паултай адил, Иаков өөрийн гэрчлэлийн төлөө зовж, үхэхдээ харамсаагүй нь түүний итгэл үнэн шударгуу байсныг бидэнд гэрчлэн харуулдаг (Үйлс ном болон Иосефусын Еврейчүүдийн Эртний үнэт дурсгалууд ХХ, ix, 1 хэсгээс үз).

Христийн амилалтын талаарх гурав болон дөрөв дэх цуврал нотолгоо

Амилалтын талаарх гурав болон дөрөв дэх нотолгоо нь Иерусалимд амилалт бий болсон гэх итгэл болон хоосон булшны талаарх дайснуудын гэрчлэлтэй холбоотой. Есүс Иерусалимд олны өмнө цаазлуулж, оршуулагдсан. Түүний бие булшинд байсаар байсан бол Түүний амилалтын итгэл нь боломжгүй болох байв. Учир нь Санхедриний бүлэг шарилыг нь гаргаж ирээд олны нүдний өмнө дэлгэж хууран мэхлэлтийг илчилж болох байсан. Үүний оронд Санхедрин дагалдагчдыг Есүсийн шарилыг хулгайлсан гэж буруутгасан нь мэдээж шарил алга болсныг тайлбарлах гэсэн оролдлого харагдана (тийм болохоор булш хоосон байсан гэсэн үг). Булш хоосон байсан гэх энэ баримтыг бид хэрхэн тайлбарлах вэ? Хамгийн нийтлэг гурван тайлбарыг энд дурдъя:

Нэгдүгээрт, дагалдагчид шарилыг хулгайлсан. Хэрвээ энэ үнэн байсан бол дагалдагчид амилалт нь хууран мэхлэл гэдгийг мэдэцгээж байсан байх ёстой. Тийм учраас тэд үүний төлөө сайн дураараа зовж, үхэх гэж тэмүүлэхгүй байсан нь лавтай (энэ талаар нотолж болохуйц тун шударга нүдэн гэрчийн гэрчлэл гэх эхний цуврал нотолгоог үз). Өөрсдийгөө нүдэн гэрчүүд гэж зарласан хүн бүр Христийг үнэндээ ер хараагүй гэдгээ мэдэж байх ёстой бөгөөд худал хэлж байгаа. Нэгэнтээ маш олон хууран мэхлэгчид байгаа учраас хэн нэг нь өөрөө зовохдоо биш юмаа гэхэд гэр бүл, найз нөхдийг нь хүртэл тамлаж байхад үнэнээ улайж болох байсан. Анхан үеийн Христитгэгчид аймшигтай тамлагдсан, ялангуяа МЭ 64 онд Ромд гарсан галаас болоод их хавчигдсан (Неро хаан ордоноо томсгох зорилгоор гал тавих нууц тушаал гаргаад дараа нь өөрийгөө мэдүүлэхгүйн тулд Христитгэгчид дээр тохсон). Ромын түүхч Корнелиус Такитус Эзэнт гүрэн Ромын түүхэн цагалбартаа ийнхүү тэмдэглэсэн (энэ нь гал гарсны дараахан үед нийтлэгдсэн):

“Неро ичгүүрээ далдалж, өөрсдийн жигшүүрт байдлаараа үзэгдэн ядагдсан давхарга буюу олон нийтэд Христэч гэж дуудагддаг хүмүүсийг хамгийн аймшигтай тамлалд унагасан. Христ гэж нэр нь анх дурьдагдсан нэгэн Цезар Тиберийн үед манай захирагчдийн нэг Понти Пилатын гарт хамгийн хүнд шийтгэлийг амссан бөгөөд тэр үед нь гарч эхэлсэн хамгийн зэвүүн мухар сүсэг нь зөвхөн хорон муугийн анхны эх орон болсон Иудейд тархаад зогсолгүй дэлхийн бүх жигшүүр, ичгүүрийн гол уул уурхай болдог Ромд хүртэл ирж, илүү нэр нь түгж эхлэв. Үүнээс үүдэн гэм буруутай гэж тооцогдсон бүх хүнийг баривчилж, тэдний мэдээлэл дээр тулгуурлан үй олноор нь, хотод гал тавьсан гэхээс илүүтэйгээр, хүн төрөлхтнийг үзэн ядсан хэмээн ялласан. Тэдний үхэл дээр янз бүрийн доромжлол нэмэгдсэн. Араатнуудын арьсанд цус нь хучигдан, нохдод урагдан тамлуулан, эсвэл загалмайд хадагдах юмуу эсвэл өдрийн гэрэл бүдгэрэх үед шөнийн үзмэр болж байв” (Цагалбарууд, XV, 44).

Неро өөрийн цэцэрлэгийн үдэшлэгүүдээ гэрэлтүүлэхийн тулд Христитгэгчдийг амьдаар нь шатаадаг байжээ. Ийм аймшигт зовлонгийн заналхийлэл дунд зарим нэг нь нүглээ улайн худлаа ярьсанаа хүлээж болох байсан. Ямартай ч бидэнд анхан үеийн Христэч хүмүүс итгэлээсээ урваж өөрсдийнхөө зовлонг дуусгасан гэх ямар ч бичигдсэн зүйл, баримт байхгүй. Оронд нь бидэнд амилсны дараа гарч ирсэн олон тооны бичлэг, үүнийхээ төлөө зовох, үхэхдээ бэлэн хэдэн зуун нүдэн гэрч байна.

Хэрвээ дагалдагчид Христийн шарилыг хулгайлаагүй юм бол хоосон булшыг юу гэж тайлбарлах вэ? Зарим нь Христ үхсэн болж жүжиглээд дараа нь булшнаас өөрөө зугтсан гэж таамагладаг. Энэ нь мэдээж утга учиргүй. Нүдэн гэрч нарын батласнаар бол Христ зодуулж, тамлуулж, няцлагдаж бас хатгагдсан. Түүний дотоод эрхтэн нь бутарч, маш их цус алдсан төдийгүй амьсгал нь боогдон, зүрхэн тус газраа жадлуулсан. Ийм юм амссан хүн амьд үлдэж чадаад хуурамчаар үхсэн болж, булшинд гурав хоног ямар ч эрүүл мэндийн тусламж, хоол, ус ч үгүй суугаад, тэгсэн хирнээ агуйн амын таглаж, лацласан аварга хадыг холдуулаад, хэнд ч мэдэгдэлгүйгээр зугатаж (ямар ч цусны ул мөр үлдээлгүйгээр), зуу зуун гэрч нарт Өөрийгөө үхлээс дахин амилсан, цоо эрүүл байгаа гэж итгүүлээд, эцэст нь ямар ч ор сураггүй алга болно гэж итгэж болохуйц эрүүл шалтгаан байхгүй. Ингэж итгэвэл инээдтэй хэрэг болно.

Амилалтын талаарх тав дахь цуврал баталгаа

Хамгийн эцсийн тав дахь цуврал баталгаа нь нүдэн гэрч нарын хэлж буй гэрчлэлийн өвөрмөц байдал. Амилалтын талаарх гол өгүүлэмжүүд бүхэнд эмэгтэйчүүд анхны бөгөөд үндсэн нүдэн гэрч нар гэж тооцогдсон. Эртний Еврей, Ромын соёлд эмэгтэйчүүд ямар ч үнэлэгдэхгүй хүмүүс байсаар байтал энэ нь үнэндээ этгээд өвөрмөц зохиомж болно. Тэдний гэрчлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хэрэгцээгүй гэж үзэгдэнэ. Ийм учраас 1-р зууны Иудейд бусдыг хуурах гэсэн ямар ч хүн өөрсдийн үндсэн гэрч болгож эмэгтэй хүн сонгохгүй байсан. Есүсийн амилсныг харсан гэж нотолж буй бүх эрэгтэй дагалдагчид бүгдээрээ худал хэлж байсан бөгөөд амилалт нь хуйвалдаан байсан бол тэд яагаад хамгийн буруу ойлгогдох, бусад хүмүүс итгэхгүй хүмүүсийг сонгох гэж?

Доктор Виллиам Лэйн Крэйг ийнхүү тайлбарлаж байна: “Хэрэв та нэгдүгээр зууны Еврейн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг ойлговол яахлаараа эмэгтэйчүүдийг хоосон булшны анхны олж нээгч нар болгодог талаар бодож үзэхэд ёстой жигтэй. Нэгдүгээр зууны Палестинд нийгмийн давхрааны хувьд эмэгтэйчүүд маш доогуур байр сууринд байв. Тэр байтугай “Хуулийн үгийг эмэгтэй хүнд сонсгож байснаас шатаасан нь дээр,” “Хүүхдүүд нь хөвгүүдтэй нэгэн нь ерөөлтэй, харин охинтой нэгэн нь гаслантайяа” гэх мэт хуучин Рабби нарын бичвэр бий. Эмэгтэйчүүдийн гэрчлэлийг ямар ч үнэ хүндгүй гэгддэг учир Иудейн Хуулийн Шүүхд хуулийн өмгөөлөл болохыг зөвшөөрдөггүй байсан. Эдгээрээс үүдэн хэлэхэд хоосон булшны гол гэрчүүд нь ийм эмэгтэйчүүд гэдэг бол яах аргагүй цохон тэмдэглэх ёстой зүйл... Үүний дараагийн домогт бичвэрүүд мэдээжийн хэрэг Петр эсвэл Иохан гэх мэт эрэгтэй дагалдагчдыг булш хоосон болохыг олж мэдсэн гэж дүрсэлдэг. Тэгэхлээр эмэгтэйчүүд хоосон булшны анхны гэрч нь байсан явдал нь хэдий бодит байдлыг яг тэр хэвээр нь бидний дуртай дургүй байхаас хамааралгүй тайлбарсан зүйлс бөгөөд тэд л булшыг анх олж нээгсэд байв! Энэ нь сайнмэдээг бичигч нар тааламжгүй байсан ч хамаагүй, яг л бодит болсон үйл явдлыг итгэмжтэйгээр бичиж үлдээсэн гэдгийг харуулж байна. Энэ нь үйл явдлыг домгийн талаас бус харин энэ уламжлал нь түүхэн явдал гэдгийг гэрчилж байна” (Дк. Виллиам Лэйн Крэйгийн хэлсэн үгийг Лий Стробел “Христийн төлөөх нотолгоо” номдоо иш татсан, Зондерван 1998, 293).

Дүгнэлт

Нотолж болохуйц тун шударга нүдэн гэрчийн гэрчлэл (элч нарын дотор явагдсан тайлбарлахын аргагүй өөрчлөлт), гол дайсан байсан хүн итгэсэн, үүнийгээ шударгаар өчсөн гэрчлэл болоод эргэлзээнтэй байсан хүн амиа зориулах болж өөрчлөгдсөн явдал, хоосон булшны баримтууд, булш хоосон байсныг баталсан дайсны гэрчлэл, амилалтанд итгэх итгэл эхэлж, түгэн дэлгэрсэн газар нь үнэндээ бүх зүйлс тохиолдсон Иерусалим байсан гэх баримт, эмэгтэйчүүдийн гэрчлэл, тухайн түүхэн соёлд ийм гэрчлэл ач холбогдолтой эсэх зэрэг энэ бүх цуврал нотолгоо нь амилалтын түүхэнд болсныг сайн батлан харуулдаг. Бид та бүхнийг эдгээр нотолгооны талаар эргэцүүлж уншаарай гэж уриалж байна. Эдгээр нь танд юу бодогдуулж байна? Эдний талаар эргэцүүлж бодсоны дараа бид Ноён Лионел хэлсэн дараах зүйлстэй санал нэгдэж магадгүй:

“Есүс Христийн амилалтын талаарх нотолгоо нь дэндүү их учраас нь уг баримтуудыг хүлээн авахаас өөр аргагүй, яагаад гэвэл энэ нь ямар ч эргэлзэх боломжгүй болгодог.”

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад би Христийн амилалтад итгэх хэрэгтэй вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries