Асуулт
Яагаад залбирах вэ?
Хариулт
Христитгэлт хүмүүсийн хувьд залбирна гэдэг бол амьсгалахтай адил. Үүнийг хийхгүй байхаас хийх нь илүү амархан. Бид янз бүрийн шалтгааны улмаас залбирдаг. Нэг талаараа залбирал бол Бурханд үйлчилж байгаа хэлбэр (Лук 2:36-38) Түүнийг дуулгавартай дагаж байгаа үйлдэл. Бурхан залбир гэж тушаасан учир бид залбирдаг (Филиппой 4:6-7). Залбиралын талаар Христ болон анхны чуулганы хүмүүс бидэнд жишээ болсон (Марк 1:35; Acts 1:14; 2:42; 3:1; 4:23-31; 6:4; 13:1-3). Хэрэв Есүс залбирах нь үнэ цэнэтэй гэж бодсон бол бид тэгэх л хэрэгтэй. Тэр Эцэгийнхээ хүслийн дагуу байсаар байхын тулд залбирах хэрэгцээтэй байсан бол бид хэр зэрэг залбирах хэрэгцээтэй байх вэ?
Залбирах бас нэг шалтгаан нь Бурхан янз бүрийн нөхцөл байдал дунд Түүний шийдвэрийг олж авах боломжтой байлгахын тулд өгсөн гэж үзэж болно. Бид онцгой шийдвэр гаргах үедээ (Лук 6:12-13), муу сүнсний саад бэрхшээлийг давахын тулд (Maтай 17:14-21), сүнслэг ургацын төлөө ажилчдыг цуглуулахын тулд (Лук 10:2), уруу татлагыг даван туулах хүч чадал олж авахын төлөө (Maтай 26:41), мөн бусдыг сүнслэг байдлаар хүчирхэгжүүлэх боломж олж авах зорилгоор залбирдаг.
Бид Бурханы өмнө өөрсдийн онцгой хүсэлтүүдтэй хүрэлцэн очиж, хэдийгээр бид асууж, хүссэн зүйлдээ хариулт авахгүй байлаа ч бидний залбирлууд хоосон биш гэсэн Бурханы амлалтыг авдаг (Матай 6:6; Ром 8:26-27). Түүний хүслийн дагуух зүйлсийг бид Түүнээс асуувал Тэр асуусан зүйл болгоныг өгөх болно гэж амласан (1 Иохан 5:14-15). Заримдаа Тэр хариултаа Өөрийн мэргэн ухаан болон бидний ашиг тусын тулд хүлээлгэдэг. Энэ нөхцөл байдал дунд бид залбиралдаа тэсвэртэй бас хичээнгүй байх хэрэгтэй (Maтай 7:7, Лук 18:1-8). Залбирал бидний ойлгодог шиг энэ дэлхий дээрх хүссэн зүйлсээ Бурханаас авах утгатай болох ёсгүй бөгөөд харин ч Бурханы хүсэл энэ дэлхийд биелэх учиртай байна. Бурханы мэргэн ухаан биднийхээс хамаагүй илүү.
Бурханы хүслийг яг тодорхой мэдэхгүй нөхцөл байдал дунд залбирал нь Түүний хүслийг ялгах таних гэсэн утгатай болно. Хэрвээ муу сүнсэнд эзэмдүүлсэн охины эх Сирийн эмэгтэй Христэд залбираагүй бол түүний охин дахин эрүүл болохгүй байсан (Марк 7:26-30). Хэрвээ Иерихо хотын гадна сууж байсан сохор эр Христийг дуудан хашхираагүй бол тэр хэвээрээ л үлдэх байсан (Лук 18:35-43). Бид залбирч, гуйгаагүй учраас хариултаа авдаггүй гэж Бурхан хэлсэн байдаг (Иаков 4:2). Нэг талаараа залбирал бас хүмүүстэй сайн мэдээ хуваалцаж байгаатай адил байдаг. Бид хүмүүст хуваалцахгүйгээр сайн мэдээнд ямар хариу үзүүлэхийг нь мэдэхгүй шүү дээ. Яг л адилхан бид залбирахгүйгээр залбиралдаа хариулт авах эсэхээ хэзээ ч мэдэхгүй.
Залбирахгүй байх нь итгэлгүй байдал, мөн Бурханы үгэнд найдахгүй байдал зэргийг харуулна. Бурхан Өөрийн үгэнд амласан шигээ бидний асууж гуйх эсвэл найдаснаас илүү бялхам байдлаар бидний амьдралыг ерөөнө (Eфес 3:20) гэж Бурханд итгэх итгэлээ харуулан бид залбирдаг. Залбирал нь бусдын амьдралд Бурханы хийж буй ажлыг харах үндэс болдог. Үүнээс шалтгаалаад Бурханы хүч чадлыг “амсаж мэдрэн”, Сатан болон түүний армийг ялан дийлэхэд өөрсдөд маань ямар ч хүч чадал байхгүй болохоо ойлгодог. Тийм болохоор бидний амсах ёстой бүх зүйлсийг урьд нь амсаж, бүгдийг таньж мэдсэн тэнгэр дэх тэргүүн тахилч бидэнд байгаа тул (Еврей 4:15-16) Бурхан Өөрийн хаан суудлын өмнө үргэлж биднийг харах болтугай. Мөн зөвт хүний залбирал ихийг гүйцэлдүүлдэг гэсэн Түүний амлалт ч бидэнд бий (Иаков 5:16-18). Бид Түүнд итгэж Түүний өмнө хангалттай цагаар залбирах гэж очих замаар Бурхан бидний амьдрал дунд Өөрөө алдарших болтугай.
English
Яагаад залбирах вэ?