Асуулт
Яагаад бид Библи унших / судлах хэрэгтэй вэ?
Хариулт
Бидэнд хандсан Бурханы Үг учраас бид Библийг уншиж, судлах хэрэгтэй. Библи бол үндсэндээ “Бурханы амьсгалсан” зүйл юм (2 Тимот 3:16). Өөрөөр хэлбэл бидэнд өгөгдсөн жинхэнэ Бурханы үг. Гүн ухаантнуудын асуусаар ирсэн маш олон асуултуудад Бурхан Бичээсээр дамжуулан бидэнд хариултыг өгдөг. Амьдралын зорилго юу вэ? Би хаанаас ирсэн юм бол? Үхлийн дараа амьдрал байгаа юу? Би яаж диваажинд орох вэ? Яагаад дэлхийд муу муухай дүүрэн байдаг вэ? Яагаад би сайн юм хийх гэж тэмцэх ёстой вэ? Эдгээр “том” асуултуудаас гадна Библи дараах хэрэгцээтэй талбаруудад тохирох зөвлөгөө өгдөг. Би болзохдоо юуг харах хэрэгтэй вэ? Би гэрлэлтээ яаж амжилттай байлгаж чадах вэ? Би яаж сайн найз болох вэ? Би яаж сайн эцэг эх болох вэ? Амжилт гэж юу болох би түүнд яаж хүрэх вэ? Би яаж өөрчлөгдөх вэ? Амьдралд яг юу хэрэгтэй вэ? Би өнгөрсөн амьдралдаа харамсахгүй хэрхэн амьдарч чадах вэ? Би амьдралын харанхуй, бэрхшээлтэй хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулж чадах вэ?
Библи ямар ч алдаагүй мөн бүрэн найдвартай учраас бид библийг уншиж, судлах хэрэгтэй. Ямар нэг ёс суртахууны сайн сургаал хэлээгүй мөртлөө “надад итгэ” гэж хэлдэг сүрхий “ариун номнууд” дотроос Библи бол илүү онцлог. Харин ч бид эндээс хэдэн зуун нарийвчилсан эш үзүүллэгийг шалган үзэж, түүхийн бичлэгүүдийг нь ажиглан, үүнтэй холбоотой шинжлэх ухааны баримтуудыг нь нягтлан харах боломжтой. Библи алдаа мадагтай гэж хэлдэг хүмүүс одоо энэ зүйлсэд илүү анхаарлаа хандуулахыг хүсье. Есүс нэг удаа “чиний гэм нүгэл уучлагдсан” эсвэл “бос дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ гэж асуусан байдаг. Тэгээд Тэр саа өвчнийг эдгээх чадвараараа (Түүний эргэн тойронд байгаа хүмүүс нүдээрээ харж баталж болохоор зүйл) гэм нүглийг уучлах чадвараа баталсан (бидний нүдээрээ харж чадахгүй зүйл). Үүнтэй адил бидний таван мэдрэхүйгээрээ шалгаад баталж чадахгүй сүнслэг талбарын асуудлыг үнэн харуулахын тулд Бурханы үг бидний мэдэрч болох талбар буюу түүхэн баталгаа, шинжлэх ухааны баталгаа, эш үзүүллэгийн баталгаа зэрэг талбарт батлан мэдүүлдэг байна.
Хүний мөн чанар өөрчлөгдөхгүйтэй адил Бурхан өөрчлөгдөхгүй учраас бид Библийг уншиж, судлах хэрэгтэй. Яагаад гэвэл Библи бичигдсэн үед хэрэгтэй байсан шигээ одоо ч үнэ цэнэтэй хэвээр байдаг. Техник технологи өөрчлөгдөх боловч хүний мөн чанар, хүсэл тэмүүлэл нь өөрчлөгддөггүй. Бид библийн түүхийг хуудаснуудаас нь уншиж тэрхүү түүхийн харилцаа нь нэг хүн нэг хүнтэй, эсвэл нийгэмтэй харилцаж байна уу хамааралгүй “наран дор шинэ юм гэж ер байхгүй” (Номлогчын үгс 1:9) олж мэднэ. Хэдийгээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн буруу газруудаас өөрсдийн хайр, сэтгэл хангалуун байдлаа эрж хайж байгаа ч бидний сайн бөгөөд энэрэнгүй Бурхан ямар зүйлс бидэнд жинхэнэ мөнхийн баяр хөөр өгөхийг хэлж өгдөг. Түүний илчилсэн Үг Библи нь үнэхээр чухал учраас Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" (Матай 4:4) гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ бид амьдралаа бүрэн дүүрнээр байлгахыг хүсвэл Бурханы санал болгосон Түүний бичигдсэн үгэнд анхаарал тавьж сонсох ёстой юм.
Энэ дэлхийд дэндүү их буруу хуурамч сургаал байгаа учраас бид библийг уншиж, судлах хэрэгтэй. Библи бидэнд үнэнийг алдаа мадагаас салгаж болох хэмжүүр болдог. Бурханд юу тааламжтайг Библи хэлдэг. Бурханы талаар буруу ойлголттой байх нь хуурамч, хоосон шүтээн шүтэхэд хүргэдэг. Түүний байхгүй ямар нэгэн юмыг бид шүтэж мөргөсөн байдаг. Библи бидэнд хүн яаж тэнгэрийн улсад орох вэ гэдгийг хэлдэг бөгөөд энэ нь ямар нэг байдлаар сайн байх ч юмуу, баптисм хүртсэндээ ч юмуу, эсвэл өөр ямар ч зүйлсийг хийснээр бүтэхгүй гэдэг (Иохан 14:6; Ефес 2:1-10; Исаиа 53:6; Ром 3:10-18, 5:8, 6:23, 10:9-13). Үүний хажуугаар хэлэхэд Бурханы Үг Бурхан бидэнд ямар их хайртай болохыг харуулдаг (Ром 5:6-8; Иохан 3:16). Үүнийг суралцсанаараа хариуд нь Түүнийг хайрлахаар татагддаг байна (1 Иохан 4:19).
Библи биднийг Бурханд үйлчлэхээр зэвсэглэдэг (2 Тимот 3:17; Ефес 6:17; Еврей 4:12). Мөн бид хэрхэн гэм нүглээсээ аврагдаж болох, түүний туйлын үр дүн нь юу болохыг мэдүүлэхэд тусладаг (2 Тимот 3:15). Бурханы үгийг тунгаан бясалгаж, түүний сургасныг дагах нь амьдралд амжилт авчирдаг (Иошуа 1:8; Иаков 1:25). Бурханы Үг бидний амьдралд байгаа гэм нүглээ олж харахад тусалж, түүнээсээ салахад мөн тусладаг (Дуулал 119:9, 11). Бидний амьдралд удирдамж өгч, багш нараас минь илүү мэргэн болгодог (Дуулал 32:8, 119:99; Сургаалт үгс 1:6). Библи биднийг амьдралаа удаан үргэлжлэхгүй алга болох, хэрэггүй зүйлсэд зарцуулж, үрэхээс маань сэргийлдэг (Maтай 7:24-27).
Библийг уншиж, судлах нь бидний анхаарал татан “өгөөш” болж “дэгээнд оруулан” унагах гээд байгаа зовлонтой гэмт уруу татлагаас илүү цаадахыг олж харснаар биднийг өөрсдөө алдаанд унаж хэцүү байдалд орохоос илүүтэй бусдын алдаанаас суралцах боломжыг бүрдүүлж өгдөг. Туршлага гэдэг бол агуу багш, гэхдээ гэм нүглээс суралцан туршлагажина гэдэг бол аймшигтай хатуу багш мөн. Бусдын алдаанаас суралцана гэдэг бол хамаагүй илүү сайн. Өөрсдийн амьдралдаа өөр өөр үед эерэг болон сөрөг загвар болон амьдарсан гол дүрүүд Библиэр дүүрэн байна. Голиатыг ялсан Давидыг хараад Бурхан бидэнд тулгарсан бэрхшээлээс хамаагүй илүү агуу гэдгийг суралцан (1 Самуел 17), мөн Давидыг уруу татлаганд унаж Батшебатай завхайрахыг нь хараад гэмт зугаа цэнгэлийн амьдралд үзүүлэх аймшигтай үр дагавар нь хэр удаан үргэлжилдэг вэ гэдгийг мэдэх болдог (2 Самуел 11).
Библи бол зүгээр л уншаад өнгөрчихдөг ном биш. Энэ бол судалдаг ном бөгөөд тэгснээрээ хэрэгжүүлдэг. Ингэх юм бол яг л хоолыг зажлахгүй залгиад дараа нь түүнийгээ буцаан бөөлжиж гаргаж байгаатай адил ямар ч шим тэжээл болж чадахгүй. Библи бол Бурханы үг. Тийм болохоор энэ нь байгалийн хууль үйлчилдэгтэй адил л үйлчилдэг. Бид үүнийг үл тоож болно. Гэхдээ өөрсдийнхөө замаар явах гээд оролдох үедээ яг л таталцлын хуулийг зөрчих гэж оролдож байгаатай адил болно. Библи бидний амьдралд хэр зэрэг ач холбогдолтой вэ гэдгийг үгээр илэрхийлж, үзгээр бичиж чадахгүй. Библийг судлах нь яг л алт олборлож байгаатай адил. Хэрвээ бид багахан хичээл зүтгэл гаргаад яг л “хайргыг голын урсгалд шигшиж байгаа мэт” хандвал “бид өчүүхэн жаахан алтны тоосыг л олборлоно. Харин бид илүү хичээл зүтгэл гаргаж, гүнзгий ухвал хичээл зүтгэлээ шагнасан том шагнал хүлээн авах болно.
English
Яагаад бид Библи унших / судлах хэрэгтэй вэ?