Бурхан хорон мууг бүтээсэн үү?




Асуулт: Бурхан хорон мууг бүтээсэн үү?

Хариулт:
Юуны түрүүнд хэрэв Бурхан бүх зүйлсийг бүтээсэн бол хорон муу ч бас Бурханы бүтээсэн зүйл байх ёстой гэж бодогдоно. Гэвч хорон муу гэдэг бол “хад” юмуу “цахилгаан” гэдэгтэй адил бодит “зүйлс” биш. Та нэг шил хорон мууг авч чадахгүй. Хорон муу гэдэг өөрөө орших ямар ч боломжгүй. Энэ бол яг үнэндээ сайн сайхан байхгүй байна л гэсэн үг. Жишээлбэл “нүх” гэдэг бодитой. Гэхдээ энэ нь ямар нэг зүйлтэй хамт байж орших ёстой. Бид шороо байхгүй байгаа нэг хэсгийг нүх гэж хэлдэг бөгөөд энэ нь шорооноос салгаж чадахгүй ойлголт болно. Мөн Бурхан бүх юмсыг бүтээхэд мэдээж хэрэг бүх юмыг сайн сайхнаар бүтээсэн гэдэг нь тодорхой. Бурханы бүтээсэн сайн сайхан зүйлсийн дотор сайн сайхныг сонгох эрх чөлөө ч мөн байсан. Хүнд жинхэнэ сонголт байх боломж олгохын тулд Бурхан сайныг сонгохын хажуугаар өөр нэг зүйл байхыг зөвшөөрсөн. Тиймээс Бурхан эдгээр эрх чөлөөт тэнгэр элчүүд болон хүмүүс сайныг сонгох юмуу эсвэл сайныг эсэргүүцэхийг(хорон муу) зөвшөөрсөн. Хоёр сайн зүйлсийн хооронд орших болсон муу харилцааг бид хорон муу гэж дуудаж болох ч энэ нь Бурханы бүтээх болсон ямар нэг “зүйл” болж чадахгүй.

Дараах нэмэлт тайлбар илүү ойлгомжтой болгож болох юм. Хэрвээ хэн нэгэн “хүйтэн гэж оршин байдаг уу?” хэмээн асуувал хариулт нь мэдээж “тийм” байна. Гэхдээ энэ нь зөв биш. Хүйтэн гэж оршин байдаггүй. Хүйтэн гэдэг бол дулаан байхгүй байгаа байдлыг хэлдэг. Үүнтэй адил харанхуй гэж байхгүй. Харанхуй гэдэг бол гэрэл байхгүй байгаа л байдал. Хорон муу гэдэг бол сайн сайхны байхгүй байдал. Илүү гүнзгий тайлбарлавал Бурханы ямар нэг юм байхгүй байна гэсэн үг. Гэхдээ ихэнхдээ сайн сайхан л байхгүй гэдгээр нь хүлээн зөвшөөрдөг.

Бурхан хорон мууг бүтээгээгүй, харин Тэр хорон мууг зөвшөөрсөн юм. Хэрвээ Бурхан хорон мууг оршин байх боломжыг зөвшөөрөөгүй бол хүн төрөлхтөн болон тэнгэрэлчүүд өөрсдийн сайн дурын сонголтоор Түүнд үйлчлэх бус, харин шууд л үйлчлэх ёстой болно. Тэр Өөрийнхөө “программчилсаны” дагуу шууд л хийдэг “роботууд” байхыг зөвшөөрөөгүй нь мэдээж. Бурхан хорон муугийн боломж байхыг зөвшөөрснөөр бид үнэндээ жинхэнэ сонголт хийх, хүсэх эрх чөлөөтэй болж, тэгснээр бид Түүнд үйлчлэхийг хүсэх юмуу хүсэхгүй байж ч болох болсон.

Хязгаартай хүн гэгч оршигчийн хувьд бид Бурхан гэх хязгааргүй оршигчийг ерөөсөө ойлгож чадахгүй (Ром 11:33-34). Заримдаа бид Бурхан юу хийж байгааг нь ойлгож байна гэж боддог боловч хэсэг хугацаа өнгөрсний дараа бидний бодож байснаас огт өөр зорилгоор хийснийг нь ойлгодог. Бурхан юмсыг ариун бөгөөд үүрд мөнхийн өнцгөөс нь харж байдаг. Харин бид юмсыг гэмтэй, дэлхийлэг, түр зуурын шинжтэй өнцгөөс нь хардаг. Тэгвэл яагаад Бурхан Адам Ева хоёрыг гэм нүгэл үйлдэж, энэ дэлхийд хорон муу, үхэл, зовлонг бүх хүн төрөлхтөнд авчирна гэдгийг мэдсэн мөртлөө байлгахаар шийдсэн бэ? Яагаад Тэр биднийг бүтээгээд зүгээр л тэнгэрийн улсад байрлуулан, төгс, зовлонгүй болгоогүй юм бол? Эдгээр асуултууд үүрд мөнхийн нөгөө талд байгаа бидний хувьд хангалттай хариулт өгөгдөж чадахгүй. Бидний мэдэх боломжтой зүйл нь Бурхан юу ч хийсэн бай тэр нь ариун бөгөөд төгс бас эцэстээ Түүнийг алдаршуулах болно. Бурхан бидэнд хорон муугийн боломж байхыг зөвшөөрснөөр Түүнд бид мөргөж, үйлчлэх эсэхээ сонгох жинхэнэ сонголтын боломжыг өгсөн. Бурхан хорон мууг бүтээгээгүй, гэвч Тэр зөвшөөрсөн. Хэрвээ Тэр хорон мууг зөвшөөрөөгүй байсан бол харин ч бид өөрсдийн сайн дураар бус, тэгэх ёстой учраас Түүнд үйлчилж, мөргөх байсан.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурхан хорон мууг бүтээсэн үү?