settings icon
share icon
Асуулт

Танд Мөнхийн амь байгаа юу?

Хариулт


Библи мөнх амь луу хөтлөх замын талаар тов тодорхой өгүүлсэн байдаг. Юуны өмнө бид Áóðõàíû эсрэг гэм нүгэл хийсэн гэдгээ мэдэх ёстой. Библи дээр “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,” (Ром 3:23) гэсэн байна. Бид бүгд Бурханыг хилэгнүүлэх зүйлсийг хийсэн бөгөөд үүнийхээ төлөөс болох шийтгэлийг хүртэх ёстой байлаа. Нэгэнт бидний бүх гэм нүгэл нь Мөнхийн Эзэний эсрэг үйлдэгдсэн тул мөнхийн шийтгэл л зохилтой байлаа. “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн”(Ром 6:23).

Хэдий тийм ч Есүс Христ, гэм нүгэлгүй (1 Петр 2:22), Бурханы мөнхийн Хүү хүмүүний биеийг олоод (Иохан 1:1,14) бидний шийтгэлийг төлөхийн тулд үхсэн юм. “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм”(Ром 5:8).

Есүс Христ загалмай дээр үхэж (Иохан 19:31-42), бидний авах ёстой байсан шийтгэлийг авсан (2 Коринт 5:21). Гурав өдрийн дараа Тэрбээр үхлээс дахин амилсанаараа (1 Коринт 15:1-4) гэм нүгэл болон үхлийг ялан дийлсэнээ харуулсан. "...Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу дахин төрүүлсэн"(1 Петр 1:3).

Бид итгэлээрээ гэм нүглээсээ эргэн Христ лүү авралыг авахаар очих хэрэгтэй. (Үйлс 3:19). Хэрэв бид итгэлээ Түүнд өгч, Түүний загалмай дээрх үхэл нь бидний гэм нүглийн төлөөс болсон гэдэгт итгэж чадвал Түүнээс уучлалыг хүртээд зогсохгүй Түүний амласан Тэнгэрийн улсад мөнх амийг хүлээн авах болно. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм."(Иохан 3:16). "Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно." (Ром10:9). Христийн загалмай дээрх үхлээр дамжуулан илэрхийлсэн зам нь л биднийг мөнх амь луу хөтөлж чадна! "Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно" (Ефес 2:8-9).

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Танд Мөнхийн амь байгаа юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries