Асуулт
Бурханаас би уучлалыг хэрхэн хүлээн авах вэ?
Хариулт
Үйлс 13:38 дээр “Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.
Уучлалт гэж юу вэ? Энэ нь надад яагаад хэрэгтэй гэж?
“Уучлал” гэдэг үг нь хэлтрүүлэх, өрийг хүчингүй болгох гэсэн утгатай. Бид хэн нэгэнд буруу зүйл хийвэл тухайн харилцааг сэргээхийн тулд тэднээс уучлал эрдэг. Уучлал гэдэг нь тухайн хүн таныг уучлахаас нааш бүтэн болдоггүй. Уучлал нь хайр, энэрэл, өршөөнгүй байдлын илрэл билээ. Уучлах гэдэг нь таны эсрэг ямар нэгэн мууг үйлдсэн хүнийг ямар ч муу юм дахин санахгүйгээр уучлах шийдвэр гаргахыг хэлж байна.
Библи дээр өгүүлэхдээ бид бүгдэд Бурханаас ирэх уучлал нь хэрэгтэй гэсэн байдаг. Бид бүгд ялгаагүй гэм нүгэлтэй. Номлогчийн Үгс 7:20 дээр “Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө”гэсэн байдаг. 1 Иохан 1:8 дээр “Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга” гэсэн байна. Бүх нүгэл нь Бурханыг эсэргүүцэж буй үйлдэлийн илрэл юм (Дуулал 51:4). Үүнээс юу урган гарч байна гэвээс бид бүгдэд Бурханы уучлал хэрэгтэй гэсэн үг. Хэрэв бидний гэм нүгэл уучлагдахгүй аваас үүнийхээ өр төлөөсийг төлж мөнхөд зовох болно (Матай 25:46; Иохан 3:36).
Уучлал – Хэрхэн түүнийг би авах вэ?
Талархалтай нь Бидний Эзэн хайрын бөгөөд энэрлийн Эзэн бөгөөд бидний гэм нүглийг уучлахад бэлэн байдаг! 2Пэтр 3:9 бидэнд өгүүлэхдээ “…Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг..” гэсэн. Бурхан биднийг уучлахийг хүсч байдаг учраас уучлалаа ч ил болгосон юм.
Бидний нүглийн цорын ганц бөгөөд шударга шийтгэл нь үхэл юм. Ром 6:23 эхний хэсэгт “Учир нь нүглийн хөлс бол үхэл…” гэсэн байдаг. Нүглийнхээ үр дүнд бид мөнхийн үхлийг үүрээд байсан юм. Бурханы Өөрийн төгс төлөвлөгөөний дагуу Есүс Христ-хүмүүн биеийг олон төрсөн (Иохан 1:1,14). Есүс загалмай дээр үхэхдээ бидний үхлийн шийтгэлийг авсан юм. 2Коринт 5:21 “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм” хэмээн бидэнд зааж байна. Есүс загалмай дээр үхээд бидний авах ёстой байсан шийтгэлийг үүрчээ! Есүсийн энэхүү үхэл нь бүх дэлхийн хүн ардын гэм нүглийн уучлалыг Бурханд авчирсан юм. 1 Иохан 2:2 дээр “Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ” гэсэн нь бий. Есүс үхлээс дахин амилж, гэм нүгэл хийгээд үхлийг ялсанаа зарлан тунхагласан юм (1 Коринт 15:1-28). Есүс Христийн үхэл болон дахин амилалтаар дамжуулан Бурханы алдрыг магтья, учир нь Ром 6:23-ын хоёрдугаар хэсэгт өгүүлсэн “…Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” гэсэн нь үнэн билээ.
Та тэгвэл өөрийн гэм нүглүүдийг уучлуулахыг хүсч байна уу? Таны сэтгэлээс хэзээ ч гарахгүй харуусал гэмшил таны зүрхэнд хадаатай байна уу? Есүс Христийг та өөрийн Аврагч хэмээн хүлээн зөвшөөрвөл таны гэм нүглүүд уучлагдах болно. Ефес 1:7 “Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг” гэжээ. Есүс бидний өрийг бидний өмнөөс төлсөн бөгөөд бид тийнхүү уучлалыг авах боломжтой. Та зөвхөн Бурханд хандаж Есүсээр дамжуулан уучлал гуйж, таны гэм нүглийн төлөө Есүс үхсэн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэх юм бол Тэр таныг уучлах болно. Иохан 3:16-17 дээр “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм. Бурхан өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ” хэмээх гайхамшигт амлалт байдаг
Уучлал – энэ үнэхээр ийм амархан гэж үү?
Тиймээ, маш амархан! Та Бурханы уучлалыг өөрийн хүчээр авч чадахгүй. Та мөн Бурханаас ирэх уучлалыг мөнгөөр ч худалдан авч чадахгүй. Та үүнийг зөвхөн Бурханы энэрэл, өршөөлийн дагуу итгэлээрээ хүлээн авах боломжтой. Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”
Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.
English
Бурханаас би уучлалыг хэрхэн хүлээн авах вэ?