settings icon
share icon
Асуулт

Авралд хүрэх Ромын Зам гэж юу вэ?

Хариулт


Авралд хүрэх Ромын Зам гэдэг нь авралын тухай Сайн мэдээг Библийн Ром номон дээр тулгуурлан ярихыг хэлж байна. Энэ нь бидэнд яагаад аврал хэрэгтэй хийгээд Бурхан бидэнд хэрхэн авралыг хайрласан, авралыг бид хэрхэн авч болох, мөн авралын үр дүн нь ямар байх талаар тайлбарлах энгийн боловч тун жинтэй арга барил юм.

Авралд хүрэх Ромын Замын эхний ишлэл нь Ром 3:23, " Бид бүгд нүгэл үйлдсэн. Бид бүгд Бурханы таалалд үл нийцэх зүйлүүдийг хийсэн." Бид бүгд нүгэл үйлдсэн. Бид бүгд Бурханы таалалд нийцэхгүй зүйлсийг хийсэн. Бидний хэн нь ч гэмгүй цагаахан биш юм. Ром 3:10-18 ишлэлүүд нь бидний амьдралд гэм нүгэл хэрхэн илэрч байдаг дүр зургыг өгсөн байдаг. Авралд хүрэх Ромын Замын дараагийн ишлэл нь Ром 6:23 бөгөөд гэм нүглийн үр дагаврын тухай - " Бид гэм нүглээсээ болж Бурханаас мөнхөд ангид байх шийтгэлийг хүртвэл зохистой" хэмээн хэлсэн байдаг. Бидний гэм нүглийн шийтгэл нь үхэл гэсэн байна. Зөвхөн бие махбодын үхэл байгаад зогсохгүй мөнхийн үхэл юм!

Авралд хүрэх Ромын Замын гуравдахь ишлэл нь Ром 6:23-ын үргэлжлэл болон, "харин Бурханий бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн." Ром 5:8 дээр, "Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм." Есүс Христ бидний төлөө үхсэн! Есүс үхлээрээ бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн. Есүсийн дахин амилсан нь Бурхан Түүний үхлийг бидний гэмийн төлөөсөнд авсаны илэрхийлэл болсон.

Авралд хүрэх Ромын Замын дөрөв дэх зогсоол нь Ром 10:9, "Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно." Нэгэнт Есүс бидний өмнөөс үхсэн юм бол бид Түүнд итгэж, Түүний үхэл нь бидний нүглийн төлөөс болсон гэдэгт итгэх юм бол бид аврагдах болно! Ром 10:13-д хэлэхдээ, "Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно." Есүс бидний нүглийн золиос болсоноор биднийг мөнхийн үхлээс аварсан. Аврал, нүглийн уучлалт нь Есүс Христийг өөрийнхөө Аврагч Их Эзэнээр хүлээн зөвшөөрсөн хүн бүрт хүртээлтэй.

Авралд хүрэх Ромын Замын сүүлчийнх нь авралын үр дүн юм. Ром 5:1 дээр гайхамшигтай мэдээ байдаг бөгөөд, "Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ" гэжээ. Есүс Христээр дамжуулан бид Бурхантай амар тайвны харилцаатай байж чадна. Ром 8:1 бидэнд, "Тиймд, эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй" хэмээн сургаж байна. Есүс бидний төлөө үхсэнээр бид гэм нүглээрээ дахин буруутгагдахгүй. Эцэст нь хэлэхэд Бурханы өгсөн амлалтыг Ром 8:38-39 ишлэлүүдээс уншиж болно, "Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна."

Та авралд хүрэх Ромын замаар явмаар байна уу? Хэрэв тийм бол Бурханд хандан залбирах энгийн нэгэн залбирал энэ байна. Үүнийг та зүрх сэтгэлээрээ хэлсэнээр Есүс Христэд өөрийн авралыг даатгаж байгаагаа Бурханд илэрхийлж буй хэрэг юм. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт энэрэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Авралд хүрэх Ромын Зам гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries