Дэлхий хэдэн настай вэ? Яг тодорхой хэдэн жил болж байгаа бол?




Асуулт: Дэлхий хэдэн настай вэ? Яг тодорхой хэдэн жил болж байгаа бол?

Хариулт:
Библид өгөгдсөн баримтуудыг авч үзэхэд бидний дэлхий бий болоод зургаа дахь өдөр болох үед Адам бүтээгдсэн гэдгээс эхлүүлж хүн төрөлхтөний он тооллыг нарийвчлан ажигласнаар библид үндэслэсэн дэлхийн насыг барагцаалан тооцоолох боломжтой байдаг. Гэхдээ бид Эхлэл номны бичлэг яг тодорхой зөв, зургаан өдрийн бүтээлийн явц нь бодитой өнөөдрийн 24 цагийн хугацаатай адил, түүнчлэн Эхлэл номон дахь он тоололд ямар нэг тодорхой бус дурьдагдаагүй орхигдсон хугацаа байхгүй гэж таамаглах хэрэгтэй болно.

Эхлэл номны 5-11 бүлгүүдэд жагсаасан ургийн бичигт Адам болон түүний залгамжлагсад яг хэдэн насандаа эцэг болж, дараагийн үр удмаа үлдээсэн тухай дурьдаж, Адамаас Абрахам хүртэлх үр удмаа үлдээсэн түүхийг бидэнд өгсөн. Түүхийн он тооллын цаг хугацааны яг аль үед Абрахам байсныг тодорхойлсноор буцаагаад Эхлэл 5-11 бүлэгт өгөгдсөн наснуудыг нэмбэл Библи энэ дэлхий 6000 орчим жилийн настай гэж зааж байгаа нь тодорхой харагддаг. Энэхүү хугацаанаас цөөхөн жилүүд хасагдах юмуу нэмэгдэх байх.

Тэгвэл өнөөдрийн дийлэнх эрдэмтдийн хүлээн зөвшөөрдөг, мөн судалгааны болон боловсролын дийлэнх байгууллагуудад өргөн хүрээнд заан сургадаг хэдэн тэр бум жилийн нас нь юу болох вэ? Энэхүү хугацаа нь үндсэндээ он тооллыг тогтоох хоёр арга барилаас үүдэлтэй. Үүнд радио метрийн тоолол болон геологийн хамрах хугацаа орно. Дэлхий 6000 жил гэх залуу настай гэдгийг өмгөөлдөг эрдэмтэд радио метрийн цаг хугацаа тогтоолт нь удаа дараалсан алдаатай таамаглал дээр үндэслэгдсэн бөгөөд геологийн хамрах хугацаа нь бие биенээ батлах харилцан шалтгаалсан нотолгоо ашигласан болохоор хоёулаа алдаатай гэж үздэг байна. Түүнчлэн, тэд урт настай дэлхийн онолын хуурмаг таамаглал нь удаан хугацааны дарагдсан үечлэл, чулуужилтын хувиралаас болоод алмаз, нүүрс, газрын тос, сталактит, сталагмит гэх хувилбарууд бий болсон гэсэн маш түгээмэл буруу төсөөлөлд хүргэдэг гэж тооцоцгоодог. Тиймээс залуу дэлхийн онолыг өмгөөлөгчид нь хөгшин дэлхийн онолыг баталж байгаа баримтууд нь өөрөө хуурамч гэдгийг илчилснээр эерэг баримтуудыг бид гаргаж байна гэж хэлдэг. Залуу дэлхийн онолыг баримталдаг эрдэмтэд шинжлэх ухааны хувьд хөгшин дэлхийн үзэл баримтлалыг хүлээн авсан өнөөгийн нөхцөлд өөрсдийгөө цөөнх болж байгааг хүлээн зөвшөөрч цаашид эрдэмтэд энэхүү судалгааны баримтуудыг дахин нарийвчлан шалгаж, илүү нягтлан үзэх юм бол цаг хугацаанаас хамаарч тэдний байр суурь дээшлэх болно гэцгээдэг байна.

Дүгнэн хэлэхэд энэ дэлхийн нас нь тогтоогдох боломжгүй. Зургаан мянган жил байна уу, хэдэн тэр бум жил байна уу хоёулаа (бас тэдний хооронд байдаг бусад үзлүүд) таамаглалууд болон итгэл дээр үндэслэдэг. Хэдэн тэр бум жил болсон гэдгийг баримталдаг хүмүүс радиометрийн арга барилд найдвартай гэдэгт бүрэн найдлагаа тавьж, радио изотопуудийн хэвийн хувиралд саад болох ямар ч зүйл түүхэнд тохиолдоогүй гэдэг. Зургаан мянган жилийн настай гэдгийг баримталдаг хүмүүс Библийн хэлж буй нь үнэн гэдэгт итгэж бусад хүчин зүйлсүүд нь Бурхан энэ дэлхийг бүтээхдээ яг ийм удаан настай мэт “харагдахаар” бүтээсэн юмуу эсвэл дэлхийг хамарсан үер зэргээс болоод дэлхийн нас ийм “харагдахуйц” болсон гэдэг. Жишээ нь Бурхан Адам болон Еваг насанд хүрсэн хүнээр бүтээсэн. Хэрвээ эмч Адам Ева хоёрыг бүтээгдсэн өдөр нь үзсэн бол хэдийгээр тэд бий болоод нэг л өдөр болж байгаа ч тэднийг 20 настай(магадгүй хэдэн настай ч харагдахаар байж болно) гэж тооцох байсан гэдэг. Ямар ч байсан бурхангүй үзэлтэй эволюцийн онолыг тулгаж байгаа эрдэмтдийн үгсээс Бурханы үгэнд илүү найдах сайн шалтгаан бидэнд бий.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Дэлхий хэдэн настай вэ? Яг тодорхой хэдэн жил болж байгаа бол?