Өөрийн авралаа баталгаатай гэдгийг хэрхэн мэдэж чадах вэ?




Асуулт: Өөрийн авралаа баталгаатай гэдгийг хэрхэн мэдэж чадах вэ?

Хариулт:
Аврагдсан гэдэгтээ та яаж итгэлтэй байж чадах вэ? 1 Иохан 5:11-13 харвал: “Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” Хүүтэй хүн гэдэг хэн байх вэ? Энэ бол Түүнд итгэсэн, Түүнийг хүлээн авсан хүмүүс юм (Иохан 1:12). Хэрвээ та Есүст итгэдэг бол амьтай гэсэн үг. Зүгээр л түр зуурынх бус харин үүрд мөнхийнх.

Бурхан биднийг өөрсдийн авралдаа бат итгэлтэй байхыг хүсдэг. Бид өдөр бүр өөрсдийгөө үнэндээ аврагдсан эсэхээ ч мэдэхгүй санаа зовж, гайхширсан байдалтай Христэд итгэгч амьдралаар амьдарч чадахгүй. Тийм болохоор Библид авралын төлөвлөгөөг маш тодорхой бичсэн байдаг. Есүс Христэд итгэ, тэгвэл аврагдах болно гэж (Иохан 3:16; Үйлс 16:31). Есүс бол Аврагч бөгөөд таны гэм нүглийн төлөөх шийтгэлийг тань төлөн нас барсан гэдэгт та итгэдэг үү (Ром 5:8; 2 Коринт 5:21)? Аврагдахын тулд зөвхөн Түүнд л найддаг уу? Хэрвээ таны хариулт тийм бол та аврагдсан! Бат итгэх гэдэг нь “бүх эргэлзээнээсээ давж итгэх” гэсэн утгатай. Бурханы үгийг зүрх сэтгэлдээ оруулснаар та өөрийн үүрд мөнхийн авралын бодит байдалд “бүх эргэлзээнээсээ давж” итгэж чадна.

Есүс Өөрөө түүнд итгэсэн хүмүүсийн талаар ингэж хэлсэн: “Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй” (Иохан 10:28-29). Мөнх амьдрал гэдэг бол мөнх байна л гэсэн үг. Христийн Бурханы бэлэг болгон өгсөн авралыг чамаас хэн ч, тэр байтугай чи өөрөө ч салгаж чадахгүй юм.

Бид Түүний эсрэг гэм нүгэл үйлдэхгүйн тулд Бурханы үгийг зүрхэндээ хадгалдаг (Дуулал 119:11). Үүн дотор эргэлзэх гэм нүгэл ч бас ордог. Эргэлзэхийн оронд танд хэлж буй Бурханы үг доторх баяр хөөрийг хүлээн авч бүрэн бат итгэлтэйгээр бид амьдрах боломжтой! Бидний аврал хэзээ ч асуудалтай байхгүй гэсэн Христийн Өөрийнх нь үгнээс бид баталгааг олж авч болно. Бидний итгэлийн баталгаа нь Есүс Христээр дамжуулан бидэнд ирж буй Бурханы хайранд суурилдаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Өөрийн авралаа баталгаатай гэдгийг хэрхэн мэдэж чадах вэ?