settings icon
share icon
Асуулт

Бид хоёр эсвэл гурван хэсгээс бүрддэг үү? Бид бие, сэтгэл, сүнснээс үү эсвэл бие болон сэтгэл-сүнснээс бүрддэг үү?

Хариулт


Эхлэл 1:26-27 хүнийг бусад бүх бүтээлүүдээс ялгаж болох ямар нэг зүйл байгаа гэж заадаг. Хүн төрөлхтөнд Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн бөгөөд иймэрхүү байдлаар Бурхан бидэнд материаллаг болон материаллаг бус хэсгүүдийг хайрласан. Материаллаг хэсэг гэж мэдээж мэдрэгдэн, тэмтрэгдэх зүйлсийн тухай ярьж байгаа. Үүнд: бие махбодь, яс, дотоод эрхтэн гэх зэрэг зүйлс орох бөгөөд хүн амьд байх үед оршин тогтносоор байдаг. Материаллаг бус зүйлс нь мэдрэгдэж тэмтрэгдэхгүй зүйлсийн тухай ярьж байгаа. Үүнд: сэтгэл, сүнс, оюун ухаан, хүсэл, ухамсар буюу мөс чанар зэрэг орно. Энэ нь тухайн хүний бие махбодийн амьдралын хугацаанаас илүү оршин тогтнодог.

Бүх хүн төрөлхтөн материаллаг болон материаллаг бус шинж чанаруудыг хоёуланг нь агуулж байдаг. Мэдээж бүх хүмүүс мах, цус, яс, эрхтэн, эсүүдийг агуулсан биетэй байдаг гэдэг нь тодорхой. Хэдий тийм боловч хүн төрөлхтөний мэдрэгдэж, тэмтрэгдэхгүй чанарууд нь байнга л маргааны сэдэв болдог. Бичээс эдгээрийн талаар юу гэж хэлдэг вэ? Эхлэл 2:7-д хүн амьд оршигч(амьд сэтгэл/орч/) болсон гэж дурьдсан байдаг. Тооллого 16:22д Бурханыг “сүнснүүдийн Бурхан” гэж дуудсан нь бүх хүн төрөлхтөний агуулсан зүйлийг тодотгож байна. Сургаалт үгс 4:23 “Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм” гэж бидэнд хэлсэн нь зүрх сэтгэл хүний хүсэл, сэтгэл хөдлөлийн төв болж байдаг гэдгийг заасан байдаг. Үйлс 23:1-т “Паул Зөвлөлийг анхааралтай харан, —Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв” гэжээ. Паул энд буруу болон зөв эсэхийг бидний дотроос ялган салгаж ятгадаг оюун санааны чухал хэсэг болох мөс чанарын тухай тодотгож байна. Ром 12:2 “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун” гэсэн. Эдгээр ишлэлүүд болон бусад олон хэсгүүдэд хүний материаллаг бус хэсгүүдийн янз бүрийн тал бүрээс нь дурьдсан байдаг. Бид бүгд материаллаг болон материаллаг бус чанаруудыг хуваалцсан.

Тиймээс, Бичээс зүгээр л нэг сэтгэл болон сүнснээс илүү ихийг илэрхийлсэн. Сэтгэл, сүнс, зүрх, мөс чанар, болон оюун санаа ямар нэг байдлаар холбогдож, хоорондоо уялдаа холбоотой байдаг. Гэсэн хэдий ч сэтгэл болон сүнс бол хүн төрөлхтөний материаллаг бус үндсэн талбар гэдэг нь тодорхой. Тэд бараг л бусад талбаруудыг багтаан агуулж байгаа мэт байдаг. Иймэрхүү байдлаар харах юм бол хүн төрөлхтөн дихотомус (хоёр хуваагддаг, бие махбодь/сэтгэл-сүнс), эсвэл трихотомус (гурван хэсэгт хуваагддаг, бие махбод/сэтгэл/сүнс). Ягшмал баримтлалтай байх боломжгүй. Энэ хоёр үзэл баримтлалд хоёуланд нь сайн нотолгоонууд байдаг. Гол түлхүүр ишлэл нь Еврей 4:12: “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” Энэ ишлэл бидэнд дээрх маргааны талаар дор хаяж хоёр чухал зүйлсийг хэлдэг. Сүнс болон сэтгэл хоёр хуваагдах боломжтой бөгөөд энэхүү хуваагдлын талаар зөвхөн Бурхан л мэдэж ялгадаг байна. Бид сайн мэдэж чадахгүй зүйл дээрээ анхаарал тавихаас илүү биднийг “гайхамшигтай болоод аймшигтай” (Дуулал 139:14) бүтээсэн Бүтээгчийн талаар мэдэхэд анхаарлаа хандуулах нь илүү дээр юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бид хоёр эсвэл гурван хэсгээс бүрддэг үү? Бид бие, сэтгэл, сүнснээс үү эсвэл бие болон сэтгэл-сүнснээс бүрддэг үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries