settings icon
share icon
Асуулт

Дахин төрсөн Христэд итгэгч гэдэг нь ямар утгатай вэ?

Хариулт


Дахин төрсөн Христэд итгэгч гэдэг нь ямар утгатай вэ? Библи дээрх нэгэн сонгодог ишлэл болох Иохан 3:1-21 үүнд бүрэн хариулт өгч чадна. Их Эзэн Есүс Христ Фарисайчуудын багш, Санхедрины (Иудейн удирдагчдын) гишүүн Никодем хэмээх нэгэнтэй ярьж байгаа гардаг. Никодем Есүс дээр шөнө дөлөөр ирсэн байдаг. Түүнд Есүсээс асуух асуулт байжээ.

Энд Есүс Никодемд хэлж байна. “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй” гэхэд Никодем түүнд “Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү?” гэхэд Есүс хариуд нь “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй. Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой. “Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх...” (Иохан 3:3-7) гэж хэлжээ.

Англи хэлэнд “Дахин төрөх” хэмээх хэллэг нь шууд утгаараа “дээрээс төрөх” гэсэн утгатай. Никодемд тэрхүү чин хүсэл байсан. Түүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчлөх сүнслэг өөрчлөлт хэрэгтэй байлаа. Дахин төрсөнөөр эхэлдэг шинэ амьдрал нь Бурханд итгэсэн хүн бүр хүртэх мөнх амийн илрэл билээ(2 Коринт 5:17; Тит 3:5; 1 Петр 1:3; 1 Иохан 2:29; 3:9; 4:7; 5:1-4, 18). Иохан 1:12,13-р ишлэлүүд дээр "дахин төрөх" гэсэн санаа нь Есүс Христийн нэрэнд итгэсэн итгэлээр дамжуулан “Бурханы хүүхэд болох” гэсэн санааг мөн тээж байна.

Тэгвэл “Хүн яагаад дахин төрөх шаардлагатай юм бэ?” гэсэн асуулт аяндаа урган гарна. Ефес 2:1 дээр элч Паул бичихдээ “Та нар өөрсдийн нүгэл хилэнц дотроо үхсэн байв” гэсэн байдаг. Элч нар Ромчуудад хандан Ром 3:23 дээр “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” хэмээн бичсэн. Тиймээс аливаа хүн гэм нүглээ уучлуулж, Бурхантай дотно харилцаа тогтоохын тулд дахин төрөх хэрэгтэй.

Энэ нь хэрхэн биелэлээ олох вэ? Ефес 2:8,9 “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” гэсэн. Хэн нэгэн хүн “аврал”-ыг аваад, дахин төрж, сүнсээрээ шинэчлэгдсэнээр Бурханы хүүхэд болж буй хэрэг билээ. Бидний гэм нүглийн төлөөсийг загалмай дээр цовлогдон үхэхдээ үүрсэн Есүс Христэд итгэнэ гэдэг нь сүнсээрээ “дахин төрсөн” болохыг гэрчилж байна. “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн…(2 Коринт 5:17a).

Хэрэв та Их Эзэн Есүс Христийг өөрийн Аврагч болгон аваагүй бол, Ариун Сүнсээрээ дамжуулан таны зүрх сэтгэл рүү шивнэх Бурханы үгийг сонсож чадах уу? Та дахин төрөх хэрэгтэй. Өнөөдөр та гэмшлийн залбирлыг залбирч, Христ дотор шинэ бүтээл болмоор байна уу? “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.” (Иохан 1:12-13).

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Дахин төрсөн Христэд итгэгч гэдэг нь ямар утгатай вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries