Болзох, үерхэх талаар Библи юу гэж үздэг вэ?




Асуулт: Болзох, үерхэх талаар Библи юу гэж үздэг вэ?

Хариулт:
Хэдийгээр Библид “болзох” эсвэл “үерхэх” гэх мэт үгс байхгүй ч Христитгэгчдийн хувьд гэрлэлтээс өмнөх үеийг хэрхэн өнгөрөөх талаар тодорхой зарчим заавар өгөгдсөн байдаг. Юуны түрүүнд бид энэ дэлхийн хүмүүсийн болзооны талаарх үзэл баримтлалаас салангид байх ёстой бөгөөд учир нь Бурханы арга барил энэ дэлхийнхтэй зөрчилддөг (2 Петр 2:20). Дэлхийн үзэл баримтлал нь хүссэн хэмжээгээрээ л болзож үерхэхийг баримталдаг бөгөөд хамгийн чухалчлах зүйл нь тухайн үерхэж буй хүндээ онцгой амлалт өгөхөөсөө өмнө тэр хүний зан чанарыг таньж мэдэх байдаг. Харин бид тухайн хүнийг Христийн Сүнсээр дахин төрсөн (Иохан 3:3-8) эсэх, мөн тэрхүү хүн тань Христтэй адил болох чиглэлд адил хүсэл тэмүүллийг хуваалцаж байна (Филиппой 2:5) уу гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Болзоо, үерхлийн эцсийн зорилго нь амьдралынхаа ханийг олох явдал. Мөн Библи бидэнд ялангуяа Христэч хүмүүсийн хувьд итгэгч биш хүнтэй гэрлэж болохгүй гэж хэлдэг (2 Коринт 6:14-15). Яагаад гэвэл энэ нь бидний Христтэй харилцах харилцааг сулруулж, бидний ёс суртахуун, зарчимуудаасаа буулт хийхэд хүргэдэг.

Хэн нэгэн хүн үерхэн, болзох харилцааг эхлүүлсэн л бол Эзэнийг бүхнээс илүү хайрлах хэрэгтэй гэдгээ санаж байх хэрэгтэй болно (Maтай 10:37). Өөр нэг хүн миний амьралын хамгийн чухал зүйл эсвэл “бүх зүйл минь” гэж хэлэх нь хиймэл шүтээн бөгөөд гэм нүгэл гэж тооцогдоно (Галат 5:20; Колоссай 3:5). Мөн гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орж өөрсдийн биеэ бохирдуулах ёсгүй (1 Коринт 6:9, 13; 2 Tимот 2:22). Сексийн ёс суртахуунгүй байдал бол зөвхөн Бурханы эсрэгээр зогсохгүй өөрсдийн биеийн эсрэг үйлдэж буй гэм нүгэл (1 Коринт 6:18). Бид өөрсдийгөө хайрладаг шигээ бусад хүмүүсийг хайрлаж, хүндэтгэх нь чухал (Ром 12:9-10) бөгөөд энэхүү зарчим мөн л үерхэл, болзооны харилцаанд ч адилхан л үйлчилнэ. Болзож үерхэж байх үедээ эдгээр библийн зарчмыг баримтлах нь гэрлэлтийн баталгаатай суурийг тавихад хамгийн зөв арга зам болно. Энэ бол бидний амьдралдаа гаргаж буй хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Яагаад гэвэл Бурханы хүссэн байнгын, хуваагдашгүй харилцаанд орж хоёр хүн бие биетэйгээ нэгдэн нэгэн бие болох гэрлэлтийн нэгдмэл байдлыг үүсгэж байгаа юм (Эхлэл 2:24; Maтай 19:5).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Болзох, үерхэх талаар Библи юу гэж үздэг вэ?