Асуулт
Сэтгэлээр уналт, гутралын тухай Библи юу хэлдэг вэ? Христэд итгэгч хүмүүс сэтгэл гутралаа хэрхэн давж туулах вэ?
Хариулт
Сэтгэл гутрал гэдэг бол Христэч байна уу, Христэд итгэгч биш байна уу хамаагүй сая сая хүмүүст тусдаг өргөн тархсан эмгэг юм. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс гуниглаж, уурлан хилэгнэж, ямар ч найдлагагүй болж, ядаргаа сульдаанд баригдах гэх мэт янз бүрийн шинж тэмдгүүдийг агуулсан гүн мэдрэмжийг тээдэг. Өөрсдийгөө ямар ч хэрэгцээгүй гэж үзэн, заримдаа бүр амиа хорлохоор оролдож, сэтгэлийг нь хангалуун болгож байсан юмс болон хүмүүсийг огт сонирхохоо больдог. Сэтгэлийн гутрал нь ихэвчлэн ажлаа алдах, хайртай хүн нь нас барах, салах, эсвэл хүчирхийлэл, өөрийгөө үнэлэхгүй байх зэрэг сэтгэл зүйн асуудлуудаас үүсдэг.
Библи биднийг баяр хөөр, магтаалаар дүүрэн байхыг сануулдаг (Филиппой 4:4; Ром 15:11), Эндээс бүгдийг баяр хөөртэй амьдралтай байгаасай гэж хүсдэг Бурханы хүсэл тодорхой харагдана. Ямар нэг нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэлийн гутралд унаад зовж буй хүнд тухайн нөхцөл амар биш боловч залбирал, Библи судлал болон хэрэгжүүлэлт, дэмжлэгэ үзүүлэх бүлэг, итгэгчдийн дундах нөхөрлөл, гэмээ улайлт, уучлал болон зөвлөгөө авах зэрэг Бурханы бэлгүүдээр дамжуулан эдгэрэх боломжтой. Бид өөрсдийн хүнд нөхцөл байдалдаа баригдан автагдахгүйн тулд идэвх зүтгэл гаргаж, хөдөлмөрлөх ёстой. Сэтгэл гутралд өртөн зовж байгаа хүмүүс өөрсдийн мэдрэмжиндээ гол анхаарлаа тавихаа больж Христ болон бусад хүмүүст анхаарал тавих үед гутрал нь огт байхгүй болдог төдийгүй ийм байдлаар асуудал нь байнга шийдвэрлэгддэг.
Клиникийн сэтгэл гутрал гэж нэрлэгддэг эмчээс зөвлөгөө авч, хяналтан дор нь байх ёстой сэтгэхүйн болон бие махбодийн эмгэг бас байдаг. Энэ нь ямар нэг золгүй тохиолдол ч шалтгаалахгүй, бас өөрсдийнх нь хүсэл тэмүүллээс огт хамааралгүйгээр үүсдэг. Бас зарим нэг Христэч хүмүүсийн итгэж заадагтай адил гэм нүглээс шалтгаалан үүсдэг гэж үзэж болохгүй. Энэхүү төрлийн сэтгэл гутрал нь заримдаа эмнэлгийн хяналтан дор, эмчийн зөвлөгөөний дагуу шийдвэрлэх ёстой бие махбодийн хямралаас шалтгаалан үүсдэг. Мэдээж хэрэг, Бурхан ямар ч өвчин, хямралыг эдгээх чадвартай. Гэвч зарим тохиолдолд сэтгэл гутралын энэ байдлаа эмчид үзүүлэх нь ямар нэг өвчнөө эмчид үзүүлж байгаатай бараг ялгаагүй.
Сэтгэл гутралд унаад зовж байгаа хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн тавгүй байдлаа хөнгөвчлөх зарим нэг арга барил бий. Тэд хэдийгээр өөрсдөө сайжирч байгаагаа мэдэрч, өөрчлөгдөж байгаагаа ухаарахгүй байсан ч хамаагүй Бурханы Үгэнд дээр л гол анхаарал тавьж байгаа эсэхээ нэг шалгаж үзэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл биднийг эмх замбараагүй байдал руу дагуулах боломжтой бол Бурханы үг нь ер өөрчлөгдөхгүй хэвээрээ байдаг. Бид Бурханд итгэх хүчирхэг итгэлийг барьж байгуулах ёстой бөгөөд зовлон бэрхшээл, уруу таталтанд орох үедээ Түүнээс бүр ч илүү зуурах ёстой. Бурхан бидэнд үүрч даахаас илүү хүнд сорилтыг өгдөггүй гэж Библи хэлдэг (1 Коринт 10:13). Сэтгэл гутралд орох нь гэм нүгэл биш ч тухайн хүн шаналгаанд өөрийгөө унагасан хариуцлага байхаас гадна хэрэгцээтэй мэргэжлийн тусламж авах хэрэгтэй. “Есүсээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе” (Еврей 13:15).
English
Сэтгэлээр уналт, гутралын тухай Библи юу хэлдэг вэ? Христэд итгэгч хүмүүс сэтгэл гутралаа хэрхэн давж туулах вэ?