settings icon
share icon
Асуулт

Аврал зөвхөн итгэлээр ирэх үү, эсвэл итгэл дээрээ үйлстэй байх хэрэгтэй юу?

Хариулт


Энэ асуулт магадгүй бүхий л Христэч теологийн хамгийн чухал зүйл байж болох юм. Энэ асуулт Шинэчлэлд нөлөөлж, Протестант болон Католик сүм болон хоёр хуваагдахад хүргэсэн. Түүнчлэн энэ асуулт Библийн Христитгэл болон бусад “Христитгэлт” буруу урсгалуудын хоорондох гол ялгааг харуулдаг. Аврал зөвхөн итгэлээр ирэх үү, эсвэл итгэл дээрээ үйлстэй байх хэргтэй юу? Би Есүст итгэснээрээ л аврагдсан уу, эсвэл Би Есүст итгэж бас өөр ямар нэгэн зүйлсийг хийх шаардлагатай юу?

Зөвхөн итгэлээр, эсвэл итгэл дээрээ үйлс байх хэрэгтэй гэсэн энэ асуулт зарим хооронд нь нийцүүлэн ойлгох шаардлагатай Библийн хэсгүүдээс болж улам бэрхшээлтэй болдог. Ром 3:28, 5:1, Галат 3:24-г Иаков 2:24-тэй харьцуулж ажиглаарай. Зарим хүмүүс Паул(аврал зөвхөн итгэлээр) болон Иаков(аврал итгэл дээр бас үйлсийг шаарддаг) хоорондоо ялгаатай гэцгээдэг. Үнэндээ Паул Иаков хоёр бие биенээ хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг биш юм. Энэ хоёрын хооронд байх үйл ойлголцлын цор ганц шалтгаан нь зарим хүмүүс итгэл, үйлс хоёрын хоорондын харилцааг хэтрүүлэн дүгнэснээс болж байгаа юм. Паул онолын хувьд зөвхөн итгэлээр л цагаатгагдаж чадна гэсэн(Ефес 2:8-9. Харин Иаков итгэл дээрээ бас үйлстэй байж цагаагтгагдана гэж хэлсэн мэт харагддаг. Энэ маргаантай асуудлын хариултыг Иаков яг юуны тухай ярьж байсан гэдгийг судласнаар олж харж чадна. Иаков ямар ч сайн үйлс хийхгүйгээр итгэлтэй байж чадна гэж бодож байгаа хүмүүсийн итгэлийг зэмлэсэн(Иаков 2:17-18). Иаков жинхэнэ Христэд итгэх итгэл нь өөрчлөгдсөн амьдрал, сайн үйлсийг харуулна гэсэн талыг нь тодотгосон(Иаков 2:20-26). Ингэснээрээ Иаков хүн итгэл дээрээ үйлстэй байж цагаатгагдана гэсэн бус харин жинхэнэ итгэлээрээ цагаатгагдсан хүн өөрийнхөө амьдралдаа сайн үйлсийг харуулдаг гэсэн байна. Хэрвээ хүн өөрийгөө итгэгч гэж хэлчихээд өөрийнхөө амьдралдаа ямар ч сайн үйлсгүй байх юм бол түүнд Христэд итгэх жинхэнэ итгэл байхгүй байна гэсэн үг(Иаков 2:14, 17, 20, 26).

Паул өөрийн бичээсүүдэд үүнтэй адил зүйлийг хэлсэн байдаг. Итгэгчид өөрсдийн амьдралдаа Галат 5:22-23р ишлэлд дурьдсан сайн үр жимстэй байх хэрэгтэй. Бид үйлсээр бус, харин итгэлээрээ аврагдсан юм гэдгийг(Ефес 2:8-9) хэлэнгүүтээ араас нь үргэлжлүүлж биднийг сайн үйлстэй байхын тулд бүтээсэн гэдгийг сануулж байна(Ефес 2:10). Паул яг л Иаковын хүсч байсан шиг өөрчлөгдсөн амьдралыг биднээс хүсэж байсан. “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна”(2Коринт 5:17)! Иаков Паул нар авралын талаарх сургаалаараа бие биенээсээ өөр байгаагүй. Тэдний нэг зүйлсийн талаарх үзэл санаа арга барил нь өөр өөр өнцгөөс харсан байв. Паул энгийнээр аврал зөвхөн итгэлээр ирнэ гэсэн байхад Иаков Христэд итгэх итгэл нь сайн үйлсийг гаргахад хүргэдэг гэдгийг тодотгохыг хүссэн байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Аврал зөвхөн итгэлээр ирэх үү, эсвэл итгэл дээрээ үйлстэй байх хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries