Надад муу юм хийсэн, буруутай хүнийг би яаж уучлах вэ?




Асуулт: Надад муу юм хийсэн, буруутай хүнийг би яаж уучлах вэ?

Хариулт:
Хүн болгон л зарим талаараа алдаа гаргаж, доромжлогдон, гэм бурууг үйлддэг. Ийм буруу зүйлс өөрт нь тохиолдох үед Христитгэгчид яаж хариу үйлдэл гаргах вэ? Библийн дагуу бол бид уучлах хэрэгтэй. Ефес 4:32 “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд” гэж тунхагласан. Үүнтэй адил байдлаар Колоссай 3:13 “Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил” гэсэн байдаг. Эдгээр хоёр Бичээсүүдийн гол түлхүүр нь Бурхан биднийг уучилсны адил бид бусдыг уучлах ёстой гэсэн утга байдаг. Бид яагаад уучлах вэ? Бид уучлагдсан учраас! Христэд итгэгч бус хүмүүсийн хувьд бол Бурханаар уучлагдаагүй байгаа тул уучлах хүч чадал болоод уучлах хүсэл ч байхгүй байна.

Хэрвээ бид уйлж гашуудан, гэмшин ирж байгаа хүмүүсийг уучлах байсан бол уучлал гэдэг амархан зүйл болно. Харин Библи бид нарт гэм хор учруулсан хүмүүсийг ямар ч болзолгүй уучлах хэрэгтэй гэж заадаг. Хүнийг үнэхээр чин сэтгэлээсээ уучлахаас татгалзаж буй хүн нь уур хилэн, хорсол, өшөө хонзон агуулж байдаг бөгөөд эдгээр аль нь ч жинхэнэ Христэч хүний зан байдалд тохирохгүй. Эзэний заасан залбиралын дагуу бид Бурханаас бусдын алдаа зөрчлийг уучилсны адил бидний гэм алдаа зөрчлийг уучлаач (Maтай 6:12) гэж залбирдаг. Есүс Матай 6:14-15-д “Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй” гэсэн. Бурханы уучлалын талаар ярьж байгаа бусад Бичээсүүдтэй холбон үзвэл Матай 6:14-15 нь бусдыг уучлахаасаа татгалзаж буй хүмүүс нь Бурхан өөрсдийг нь уучилсан гэдгийг үнэнээсээ амсаж мэдээгүй болохыг хамгийн сайн тайлбарласан гэж ойлгогддог.

Бурханы тушаалуудын нэгэнд нь л бид дуулгаваргүй байхад Түүний эсрэг гэм болдог. Бусад хүнд бурууг үйлдэхэд бид зөвхөн тухайн хүний эсрэг гэм үйлдээд зогсохгүй Бурханы эсрэг бас гэм болдог. Бурхан бидний бүх алдаа зөрчлийг уучилсан болохыг ухаарахдаа энэ ивээл нигүүслийг нь бусдаас харамлан, хааж хориглох ямар ч эрхгүй болохоо мэддэг. Бид Бурханы эсрэг ямар ч хүний бидэнд үйлдэж чадахаас илүү аймшигтай гэм нүглийг үйлдсэн. Хэрвээ Бурхан биднийг тийм их уучилсан бол бид бусдын үйлдсэн өчүүхэн зүйлсийг уучлахаас яаж татгалзаж чадах вэ? Матай 18:23-35 ишлэлд гарч буй Есүсийн сургаалт зүйрлэл нь энэхүү үнэний маш хүчтэй жишээ болдог. Бид Бурхан дээр очиж уучлал гуйх юм бол Тэрээр чөлөөтэй уучлах болно гэж бичээсд амласан байдаг (1 Иохан 1:9). Бидний үзүүлж буй уучлал яг л Бурханы уучлал хязгааргүй байдгын адил хэмжээг мэдэхгүй байх хэрэгтэй болж байна (Лук 17:3-4).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Надад муу юм хийсэн, буруутай хүнийг би яаж уучлах вэ?