settings icon
share icon
Асуулт

Би хэрхэн Бурхантай зөв харилцаатай болох вэ?

Хариулт


Бурхантай “зөв” харилцаа тогтоохын тулд эхлээд бид юу нь “буруу” болохыг мэдэх хэрэгтэй. Үүний хариулт нь гэм нүгэл мөн. “Сайн үйл хийдэг хүн байхгүй, нэг ч байхгүй” (Дуулал 14:3). Бид Бурханы тушаалуудыг эсэргүүцсэн бөгөөд “бид бүгдээрээ хонь мэт төөрсөн” (Исаиа 53:6).

Эцсийн аймшигт үр дүн нь гэм нүглийн шийтгэл бол үхэл юм. “Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.” (Езекиел 18:4). Сайн мэдээ нь юу гэвээс хайрын Бурхан бидэнд авралыг өгсөн. Есүс Өөрийнхөө ирсэн зорилгыг “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” (Лук 19:10) хэмээн хэлсэн бөгөөд Өөрийнхөө зорилгыг гүйцээснээ загалмай дээр хадагдан нас барахдаа бүх юм “биелсэн!” (Иохан 19:30) хэмээн хэлсэнээр гэрчилсэн.

Бурхантай зөв харилцаа тогтоох нь та гэм нүглээ улайснаар эхэлдэг. Дараагаар Бурханд хандан өөрийн гэм нүглийг даруухнаар гэмшин (Исаиа 57:15), гэм нүглээ орхихоор шийдсэнээ хэлэх хэрэгтэй. “Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.” (Ром 10:10).

Энэхүү гэмшил нь итгэлээр илэрхийлэгдэх ёстой. Тодруулбал, Есүсийн золиосын үхэл хийгээд гайхамшигтайгаар дахин амилсан явдал нь Түүнийг Аврагч хэмээн бүрэн тодорхойлж байна. “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. (Ром 10:9). Өөр олон ишлэлүүдэд итгэл хэр чухал болох тухай өгүүлдэг бөгөөд заримаас нь дурдвал Иохан 20:27; Үйлс 16:31; Галат 2:16; 3:11, 26; Ефес 2:8.

Бурхантай зөв харилцаатай байна гэдэг нь Бурхан таны төлөө хийсэн зүйлд хариу барьж буй хэрэг юм. Тэр Аврагчийг илгээж, таны нүглийг авах золиосыг бэлдсэн (Иохан 1:29) бөгөөд танд “Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно” (Үйлс 2:21) гэсэн амлалтыг өгсөн.

Гэмшил болон уучлалын сайн жишээ бол төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэл юм. (Лук 15:11-32). Бага хүү нь аавынхаа хөрөнгийг хорон муу нүгэлт замаар үрэн таран хийдэг (ишлэл 13). Тэгээд өөрийнхөө гэм бурууг ухааран гэртээ буцан харихаар шийднэ (ишлэл 18). Бага хүү нь өөрийгөө аавын хүү хэмээн дуудуулах эрхгүй хэмээн бодсон (ишлэл 19) боловч тэр нь буруу байсан. Аав нь төөрч будилсан хүүгээ урдахаасаа илүүгээр хайрласан (ишлэл 20). Түүний бүх бурууг уучилж, найр наадам хийсэн (ишлэл 24).

Бурхан Өөрийн амлалтуудыг үргэлж биелүүлдэг бөгөөд уучлалын амлалт ч мөн адил. “ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.” (Дуулал 34:18).

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би хэрхэн Бурхантай зөв харилцаатай болох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries