Асуулт
Хүн Бурханы төрхөөр, Бурхантай адил байдалтай бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ (Эхлэл 1:26-27)?
Хариулт
Бүтээлийн сүүлчийн өдөр Бурхан “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж” (Эхлэл 1:26) гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар Тэр Өөрийн бүтээлийн үйлсээ “хувьчилсан ажиллагаа”-гаар дуусгасан. Бурхан хүнийг газар шороо буюу тоосноос хэлбэршүүлээд Өөрийн амин амьсгааг хуваалцаснаар түүнд амийг өгсөн (Эхлэл 2:7). Үүнээс үзэхэд хүн бүх Бурханы бүтээлийн дундаас онцлог бөгөөд материаллаг бие болон материаллаг бус сэтгэл/сүнс зэргийг хоёуланг нь агуулсан.
Бурханы “дүр төрх” “адил” байдалтай байна гэдэг энгийнээр хэлэх юм бол Бурханыг санагдуулах байдлаар бүтээгдсэн л гэсэн үг. Бурхан мах цустай болохоор Адам Бурхантай адил гэсэн үг биш. Бичээст “Бурхан бол сүнс” (Иохан 4:24) гэдэг бөгөөд тэрээр биегүй байсан ч оршин тогтнодог. Хэдий тийм боловч Адамын бие нь Бурханы амьдралын тусгал болсон бөгөөд яагаад гэвэл тэрээр төгс эрүүл мэндтэй, үхэлтэй хамааралтай болоогүй байсан.
Бурханы дүр төрх нь хүний материаллаг бус хэсэгтэй хамааралтай. Энэ нь хүнийг амьтны ертөнцөөс салгаж Бурханыг газар дэлхийг эзэмшин захир (Эхлэл 1:28) гэж бүтээсэн хандлагад нь тохирдог төдийгүй Бүтээгчтэй харилцах боломжыг нь нээж өгдөг байна. Энэ бол оюун санааны, ёс суртахууны, нийгмийн хувьд адилхан байдал юм.
Оюун санааны хувьд хүн эргэцүүлэх, шалтгааныг нь өөрийн хүслээр олох гэсэн байдлаар бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл хүн шалтгааныг нь асууж, сонголт хийж чадна. Энэ бол Бурханы оюун ухаан болон эрх чөлөөний тусгал. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт машин зохион бүтээж, ном бичиж, үзэсгэлэнт байгалийг зурж, симфонид баясаж, дүгнэлтийг тооцоолон, эсвэл амьтнаа нэрлэж, эсвэл хэн нэгэн бид бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэсэн фактыг тунхаглаж байдаг.
Ёс суртахууны хувьд хүн зөв шударга, төгс гэмгүй, Бурханы ариун байдлын тусгал болж бүтээгдсэн. Бурхан бүтээсэн бүх зүйлээ харсан (үүнд хүн төрөлхтөн орно) бөгөөд “маш сайхан” гэж хэлсэн (Эхлэл 1:31). Бидний мөс чанар эсвэл “ёс суртахууны луужин” маань оргиналь хэлбэрийн ул мөр. Хэн нэгэн хууль бичиж, хорон мууг жигшин, сайн зан үйлийг магтаж, буруутай байдлыг мэдрэхдээ бид бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэсэн фактыг дахин баталж байдаг ажээ.
Нийгмийн хувьд хүн нөхөрлөл дунд байхаар бүтээгдсэн. Энэ нь Бурханы гурвал чанар болон Түүний хайрын тусгал юм. Еденд хүний үндсэн харилцаа нь Бурхантай харилцах явдал байсан (Эхлэл 3:8 Бурхантай харилцах харилцааг харуулдаг) бөгөөд Бурхан анхны эмэгтэйг “хүн ганцаараа байх нь сайн биш” гэж үзээд бүтээсэн байна (Эхлэл 2:18). Хэн нэгний гэрлэлт, найз нөхөдтэй болох, хүүхэд тэврэх, эсвэл чуулганд хамрагдалт зэрэг нь бидний Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг харуулж байгаа үйлдэл болох юм.
Бурханы дүр төрхөөр бүтээгдсний нэг хэсэг нь Адамд чөлөөт сонголт хийх боломж өгөгдсөн байв. Хэдийгээр түүнд зөв мөн чанар өгөгдсөн байсан боловч Адам өөрийн Бүтээгч Бурханы эсрэг тэрслэн хорон муу сонголт хийсэн. Ингэснээрээ Адам өөрийн доторх Бурханы дүр төрхийг бохирдуулаад зогсохгүй тэрхүү бохирдсон дүр төрхийг өөрийн бүх үр удамдаа дамжуулсан (Ром 5:12). Өнөөдөр ч бид Бурханы дүр төрхийг агуулсан байдаг (Иаков 3:9) боловч гэм нүглийн сорвийг мөн л агуулсан байдаг. Оюун санаа, ёс суртахуун, нийгэм, физиологийн хувьд бид гэм нүглийн үр нөлөөг харуулдаг.
Харин сайн мэдээ нь Бурхан хувь хүнийг цагаатгахдаа “зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсүүлж” (Eфес 4:24) Өөрийн оргиналь дүр төрхийг сэргээж эхэлдэг. Энэ цагаатгал нь зөвхөн биднийг Бурханаас салгаж байсан гэм нүглээс салгахын тулд Есүс Христийг өөрийн Аврагчаа болгон итгэснээр дамжуулан Бурханы нигүүлслээр л ирэх боломжтой болдог (Eфес 2:8-9). Христээр л бид Бурхантай адил шинэ бүтээлүүд болон хувирдаг (2 Коринт 5:17).
English
Хүн Бурханы төрхөөр, Бурхантай адил байдалтай бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ (Эхлэл 1:26-27)?