Есүс Бурхан уу? Есүс Бурхан болохоо батлан хэлж байсан уу?




Асуулт: Есүс Бурхан уу? Есүс Бурхан болохоо батлан хэлж байсан уу?

Хариулт:
Есүс Библи дээр яг тодорхой үгсээр “Би бол Бурхан” гэж бичиж үлдээгээгүй. Тийм боловч энэ нь Тэрээр Өөрийгөө Бурхан гэж батлан хэлээгүй гэсэн үг биш юм. Иохан 10:30р зүйл дээрх Есүсийн үгээс жишээ татахад Тэр “Би болон Эцэг нэг юм” гэжээ. Өнгөцхөн харвал энэ нь Бурхан гэж батлан хэлсэн зүйл биш юм шиг харагдана. Гэвч Түүний үгэнд хандсан Иудейчүүдийн хариу үйлдлийг харвал “Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв” (Иохан 10:33). Еврейчүүд Есүсийн энэ үгс нь Тэрээр Өөрийгөө Бурхан гэж хэлж байна гэж ойлгосон. Харин дээрх ишлэлийн дагуу харвал Есүс Еврейчүүдийн хэлсэн үгэнд хариу болгон засаж “Би Өөрийгөө Бурхан гэж хэлсэнгүй” гэх боломжтой байсан. Энэ нь Есүс үнэндээ Бурхан гэдгээ тунхаглаж “Би болон Эцэг нэг юм” (Иохан 10:30) гэснийг илэрхийлж байна. Иохан 8:58 дээр бас нэг жишээ гардаг. “Есүс тэдэнд –Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн” гэсэн. Үүний хариу болгож дахин Еврейчүүд чулуу шүүрэн авч Есүсийг чулуудан алахыг оролдсон(Иохан 8:59). Есүс Өөрийн байр сууриа Хуучин гэрээний Бурханы нэрээс шууд иш татан “Би байдаг” гэж тунхагласан(Египетээс гарсан нь 3:14). Хэрвээ Тэр тэдний хүндэтгэдэг зүйлсийг доромжилж хэлээгүй, Бурхан гэж Өөрийгөө өргөмжлөөгүй бол яагаад Еврейчүүд Есүсийг чулуугаар шидэхийг хүснэ гэж?

Иохан 1:1-т “Үг нь Бурхан байсан” гэдэг. Иохан 1:14-т “Үг нь махан бие болсон” гэсэн. Эдгээр ишлэл Есүс бол махан бие доторх Бурхан байсан гэдгийг тодорхой заадаг. Үйлс 20:28 бидэнд “Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдан авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон...” гэж хэлдэг. Хэн Өөрийн цусаар чуулганыг худалдан авсан бэ? Есүс Христ. Үйлс 20:28-д Бурхан Өөрийн цусаар чуулганыг худалдан авсан гэж тунхаглаж байна. Тийм болохоор Есүс бол Бурхан!

Дагалдагчдын нэг болох Томас Есүсийн талаар “Эзэн минь, Бурхан минь” гэсэн(Иохан 20:28). Есүс түүний үгсийг засаагүй. Тит 2:13 бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн дахин ирэлтийг хүлээхийг сануулсан байдаг(2Петр 1:1-с харж болно). Еврей 1:8-д Эцэг Есүсийн талаар “харин Хүүгийн тухай Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн” гэсэн байна.

Илчлэлт номд тэнгэрэлч зөвхөн Бурханд мөргөл өргөхийг элч Иоханд зааварласан байна(Илчлэлт 19:10). Бичээст хэд хэдэн удаа Есүс мөргөлийг хүлээж авсан байдаг(Матай 2:11; 14:33; 28:9,17; Лук 24:52; Иохан 9:38). Тэр Өөрт нь мөргөн хүндэтгэж байсан хүмүүсийг ердөө зэмлээгүй. Хэрвээ Есүс Бурхан биш байсан бол Илчлэлт номонд тэнгэрэлчийн хэлсэг шиг Тэр хүмүүсийг Өөрт нь мөргөхгүй байхыг сануулах байсан. Түүнчлэн бас олон тооны Бичээсийн хэсэг болон ишлэлүүд Есүсийн бурханлаг чанарын талаар тэмдэглэн үлдээсэн байдаг.

Есүс Бурхан байх хамгийн чухал шалтгаан нь хэрвээ Тэр Бурхан биш бол Түүний үхэл бүхий л дэлхийн гэм нүглийн төлөөс болоход хангалттай байж чадахгүй болно(1Иохан 2:2). Зөвхөн Бурхан л тийм төгс шийтгэлийг нөхөн төлж чадна. Зөвхөн Бурхан л энэ ертөнцийн гэм нүглийг авч(2Коринт 5:21), нас баран, гэм нүгэл болон үхлийг ялан дийлснээ батлан дахин амилж чадна.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Бурхан уу? Есүс Бурхан болохоо батлан хэлж байсан уу?