settings icon
share icon
Асуулт

Гэрлэлтээ хэвээр нь хадгалах түлхүүр юу вэ?

Хариулт


Эхнэр хүн нөхрийнхөө амьд байх хугацаанд түүнтэй “хуулиар холбогдсон” байдаг гэж Элч Паул хэлсэн (Ром 7:2). Энэхүү зарчмын гол өгүүлж буй зүйл нь гэрэлтийн холбоо нь тасрахаас өмнө эхнэр юмуу нөхрийн аль нэг тал нь нас барсан байх тухай ярьдаг. Энэ бол Бурханы тушаал. Гэвч орчин үеийн манай нийгэмд бүх гэрлэлтийн 51 хувь нь салалтаар төгссөн байна. Тэгэхлээр “үхэх хүртлээ хамт байна” хэмээн хурим хийсэн хосуудын тал хувь нь энэ амлалтаа зөрчиж байна гэсэн үг болно.

Гэрлэсэн хосууд өөрсдийн гэрлэлтийн харилцааг хэрхэн хадгалан авч явж чадах вэ? Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь тэд Бурхан болон Түүний үгэнд дуулгавартай байх явдал. Энэ зарчим нь гэрлэлтээс өмнө тодорхой байх ёстой байдаг. Бурхан “Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?” (Aмос 3:3) гэж асуудаг. Дахин төрсөн итгэгч хүний хувьд энэ нь бас итгэгч бус хэн нэгэнтэй дотно харилцааг эхлүүлж болохгүйг сануулдаг. “Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?” (2 Коринт 6:14). Хэрвээ энэ зарчмыг л сайн баримталбал дараа гэрлэлтийн амьдралдаа олон зовлон, зүрхний өвчнөөс аврагдах болно.

Гэрлэлтийн урт удаан амьдралаа хамгаалах бас нэг зарчим нь нөхөр хүн Бурханд дуулгавартай байж, эхнэрээ өөрийн бие адил хайрлан, хүндэтгэж хамгаалах хэрэгтэй (Eфес 5:25-31). Үүнтэй адил нэг зарчим нь мөн эхнэр хүн Бурханд дуулгавартай байж, нөхрөө “Эзэн шиг” хүндэтгэн дуулгавартай дагах хэрэгтэй (Eфес 5:22). Эрэгтэй эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Христ болон чуулганы хоорондын харилцааны зураглал байдаг. Христ Өөрийгөө чуулганы төлөө өгч, Өөрийн “сүйт бүсгүй” шиг хамгаалан, хүндэтгэж, хайрласан (Илчлэлт 19:7-9).

Бурхан Еваг Адамд авчирч анхны гэрлэлтийг бий болгохдоо түүнийг Адамын “яс, махнаас” бүтээсэн (Эхлэл 2:21) бөгөөд тэд “нэгэн бие” болсон (Эхлэл 2:23-24). Нэгэн бие болох нь зүгээр нэг бие махбодын нэгдлээс илүү зүйлийг илэрхийлдэг. Энэ нь оюун санаа, сүнсээр нэгэн биеийн хэлбэр болохыг илэрхийлж байдаг. Энэ харилцаа нь зүгээр л сэтгэл хөдлөл, мэдрэмжийн татагдалтаас хамаагүй хол давах бөгөөд тухайн хосууд хоёул Бурхан болон бие биендээ бүрэн буун өгч, хамааралтай болох үед л бий болдог “нэгдлийн” сүнслэг ойлголтонд ордог. Энэ харилцаа нь “би болон минийх” бус “бид болон биднийх” гэсэн төвтэй байдаг. Энэ бол гэрлэлтийн удаан оршин тогтнохын нэг нууц мөн. Гэрлэлтээ үхэх хүртлээ хэвээр хадгалах нь тухайн хос нэг бүрийн нэн тэргүүнд тавих хэрэгцээ байх ёстой. Өөрсдийн Бурхантай харилцах босоо харилцааг улам хүчтэй болгох нь нөхөр болон эхнэрийн хоорондох хөндлөн харилцааг улам баталгаатай болгодог бөгөөд энэ нь Бурханыг хүндэтгэн дээдлэх нэг харилцаа бий болох ажээ.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Гэрлэлтээ хэвээр нь хадгалах түлхүүр юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries