Есүсийн тухай хэзээ ч сонсоогүй хүмүүст юу тохиолдох вэ? Түүний тухай ер сонсож байгаагүй хүнийг Бурхан шийтгэх үү?




Асуулт: Есүсийн тухай хэзээ ч сонсоогүй хүмүүст юу тохиолдох вэ? Түүний тухай ер сонсож байгаагүй хүнийг Бурхан шийтгэх үү?

Хариулт:
Тэд “Түүний тухай сонссон” эсэх нь хамаарахгүйгээр бүх хүмүүс Бурханы өмнө хариуцлагатай. Бурхан Өөрийгөө байгаль дэлхийгээр (Ром 1:20) болон хүмүүсийн зүрх сэтгэлд (Номлогчын үгс 3:11) маш тодорхой илчилсэн гэж Библи бидэнд хэлдэг. Асуудал нь хүн төрөлхтөн гэм нүгэлтэй бөгөөд тиймээс бид бүгд Бурханы тухай энэ мэдлэгээс татгалзаж, Түүний эсрэг босон эсэргүүцдэг (Ром 1:21-23). Хэрвээ бидэнд Бурханы энэрэл нигүүлсэл байгаагүй бол бид зүрх сэтгэлийнхээ гэмт хүслүүдэд захирагдан, Түүнээс тусдаа байх хэрэгцээгүй, өрөвдөлтэй амьдралтай байсаар л байх байв. Тэрээр Өөрийг нь үргэлжлүүлэн эсэргүүцсээр байгаа хүмүүсийг ийм байдалд нь орхидог (Ром 1:24-32).

Бодит байдалд Бурханы тухай ерөөсөө сонсоогүй зарим хүмүүс байдаг гэдэг нь асуудал биш. Харин асуудал нь тэд байгаль дэлхийд бодитой харагдсаар байгаа болон сонссон зүйлээ эсэргүүцдэг. Дэд хууль 4:29 “Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно” гэж тунхагладаг. Энэ ишлэл “хүн болгон үнэхээр Бурханыг эрж хайх юм бол олно” гэсэн чухал зарчмыг бидэнд заадаг. Хэрвээ хүн Бурханы тухай мэдэхээр үнэнээсээ хүсвэл Бурхан Өөрийгөө түүнд мэдүүлэх болно.

Асуудал нь “Бурханыг эрж хайдаг, ойлгодог хүн гэж ерөөсөө байхгүй” (Ром 3:11). Хүмүүс өөрсдийнх нь зүрх сэтгэл, мөн чанарт нь оршин байдаг Бурханы тухай мэдлэгийг үгүйсгэж, оронд нь өөрсдийн бүтээсэн “бурхаддаа” мөргөн үйлчлэхээр шийдсэн байдаг. Христийн сайн мэдээ ерөөсөө сонсох боломжгүй байсан хэн нэгнийг там руу илгээх Бурханы шударга зан чанарын талаар маргалдах нь утгагүй. Хүмүүс Бурханы тэдэнд илчилсэн зүйлийн хэмжээнд хариуцлага хүлээдэг. Хүмүүс энэ мэдлэгийг үгүйсгэдэг учир Бурхан тэднийг шийтгэж, тамд унагах нь зөвт хэрэг гэж Библи хэлдэг.

Ерөөсөө сайн мэдээ сонсоогүй хүмүүсийг хувь тавилангийн талаарх маргалдахын оронд Христэд итгэгчид бид тэдэнд сонсгохын тулд хамгийн их хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй болно. Бид үндэстнүүдэд сайн мэдээг түгээхээр дуудагдсан (Матай 28:19-20; Үйлс 1:8). Хүмүүс байгальд илэрхийлэгдсэн Бурханы тухай мэдлэгийг эсэргүүцэн үгүйсгэдэг гэдгийг мэдэх бидний мэдлэг Есүс Христээр ирсэн авралын сайн мэдээг дамжуулахад биднийг сэдэлжүүлэх ёстой. Эзэн Есүс Христээр ирэх Бурханы нигүүлслийг л хүлээн авснаар хүмүүс өөрсдийн гэм нүглээсээ болон Бурханаас үүрд мөнхөд салгагдах байдлаар аврагдана.

Хэрвээ сайн мэдээ ерөөсөө сонсож байгаагүй хүмүүст Бурханаас өршөөл нигүүлсэл өгөгдөнө гэж үзэх юм бол бид том асуудалд унах болно. Хэрвээ сайн мэдээг ерөөсөө сонсоогүй хүмүүс аврагдана гэвэл хэнд ч сайн мэдээг сонсгох ёсгүй гэсэн логик бодолд хүрнэ. Хэрвээ сайн мэдээг хуваалцахад түүнийг сонсоод үгүйсгэж эсэргүүцэх юм бол хамгийн аймшигтай зүйл болно. Хэрвээ хүлээн авахгүй бол тухайн хүн мөнхөд шийтгэгдэнэ. Хэрвээ сайн мэдээг ерөөсөө сонсоогүй хүмүүс ялд унахгүй байх ёстой бол сайн мэдээнд ямар ч сэдэл байхгүй болно. Тэртээ тэргүй тэд ерөөсөө сонсоогүй юм чинь аврагдах боломжтой байхад сайн мэдээг сонсоод эсэргүүцэж, хүлээн авахгүй байх боломжтой хүмүүст сайн мэдээ тарааж тэднийг эрсдэлд оруулаад яах вэ?



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүсийн тухай хэзээ ч сонсоогүй хүмүүст юу тохиолдох вэ? Түүний тухай ер сонсож байгаагүй хүнийг Бурхан шийтгэх үү?