Асуулт
Авралын төлөвлөгөө гэж юу вэ?
Хариулт
Та өлсөж байна уу? Зөвхөн гэдэс өлсөх бус, амьдралдаа ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсэж түүгээрээ өлсөж байсан уу? Зүрх сэтгэлийн гүнд тань ямар нэгэн юм хэзээ ч ханахгүй байгаа юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол Есүс таны зам! Есүс хэлэхдээ "Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй " (Иохан 6:35) гэсэн.
Жаахан ойлгомжгүй байна уу? Амьдралынхаа утга учрыг хэзээ ч ойлгохгүй юм шиг санагдаж байсан үе танд бий юу? Энэ бүхэн танд хэн нэгэн нь гэрэл унтраачихаад та өөрөө асаагуур хайгаад олохгүй байгаа юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол Есүс таны зам. Есүс, "Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно" (Иохан 8:12) хэмээн тунхагласан.
Танд өөрт чинь хэзээ нэгэн цагт амьдралын гадна түгжигдсэн мэт санагдаж байсан уу? Та өчнөөн хаалгануудыг онгойлгож үзсэн боловч бүгд хоосон бөгөөд утгагүй байсан уу? Та элбэг хангалуун амьдрал руу орох хаалгыг хайж байна уу? Хэрэв тийм бол Есүс таны зам. Есүс "Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно" (Иохан 10:9) гэж хэлжээ.
Бусад хүмүүс таныг нэг их тоохгүй байх шиг санагддаг уу? Таны бусадтай тогтоосон харилцаанууд нэг л хоосон хөндий оргиж байна уу? Хүн бүр л таныг ашиглах гээд байгаа юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол Есүс таны зам. Есүс хэлэхдээ, "Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг...Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө сайн мэдэх бөгөөд Өөрийнхөн маань Намайг мэднэ " (Иохан 10:11, 14) гэжээ.
Энэ амьдралын дараа яах бол хэмээн та боддог уу? Та зэвэрч муудах зүйлсийн төлөө л явсаар залхаж байна уу? Энэ амьдралд утга учир байна уу хэмээн та эргэлздэг үү? Та нас барсаныхаа дараа үргэлжлүүлэн амьдрахыг хүсдэг үү? Хэрэв тийм бол Есүс таны зам. Есүс хэлэхдээ, "Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй" (Иохан 11:25-26).
Зам гэж юу вэ? Үнэн гэж юу вэ? Амьдрал гэж юу вэ? Есүс хариулахдаа, "Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй" (Иохан 14:6) гэжээ.
Таны мэдэрч байгаа өлсгөлөн нь сүнсний өлсгөлөн бөгөөд зөвхөн Есүсээр дүүрч чадна. Зөвхөн Есүс харанхуйг зайлуулж чадна. Есүс бол элбэг хангалуун амьдралын үүд хаалга мөн. Есүс нь бидний найз бөгөөд та хайгаад байсан тэрхүү хоньчин билээ. Есүс энэ дэлхий дээрх болон дараах амьдралын амийг өгөгч мөн. Есүс бол авралын зам мөн!
Та сүнсээр өлсөж, харанхуйд төөрсөн мэт санагдаж, амьдралын утга учрыг ойлгохгүй байгаагийн гол учир шалтгаан нь та Бурханаас холдсон байгаад оршино. Библи дээр бид бүгдээр гэм нүгэл хийсэн бөгөөд үүний улмаас Бурханаас салсан гэсэн (Номлогчийн Үгс 7:20; Ром 3:23). Зүрх сэтгэлдээ мэдрэх тэрхүү хоосон орон зай чинь таны амьдралд Бурхан үгүйлэгдэж байгааг гэрчилж байна. Бид Бурхантай холбоотой байхаар бүтээгдсэн. Гэвч гэм нүглээсээ болоод тэрхүү харилцаа нь тасарсан юм. Үүнээс ч илүүгээр бидний гэм нүгэл нь үүрд мөнхөд биднийг энэ амьдралд болон дараагийн амьдралд Бурханаас үүрд мөнхөд салгасан юм (Ром 6:23; Иохан 3:36).
Энэхүү асуудлыг хэрхэн шийдэх вэ? Есүс гарах гарц нь! Есүс бидний нүглийг Өөртөө авч (2 Коринт 5:21) бидний авах ёстой байсан шийтгэлийг авсан (Ром 5:8). Гурав хоногийн дараа Есүс үхлээс дахин амилж гэм нүгэл болон үхлийг ялсанаа харуулсан (Ром 6:4-5). Тэр яагаад ингэх болов оо? Есүс Өөрөө энэ асуултад хариулан,"Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй" (Иохан 15:13) гэсэн. Есүс нас барсанаар бид амьдрах боломжтой болж байгаа юм. Хэрэв бид өөрсдийн итгэлийг Есүс дээр тавьж, Түүний үхэл нь бидний нүглийн төлөөс болсон гэдэгт итгэж чадвал бидний бүх гэм нүгэл уучлагдаж, биднээс арчигдан алга болох болно. Тэгж гэмээ нь бид сүнсний өлсгөлөнгөөс гарч чадна. Гэрэл асах болно. Элбэг хангалуун амьдрал уруу орох үүд хаалга нээгдэнэ. Бид тийнхүү жинхэнэ найз, сайн хоньчныг таних болно. Бид нас бараад мөнхийн амьдралтай бөгөөд тэр нь тэнгэрлэг улсад Есүстэй хамт үүрд амьдрах дахин амилсан амьдрал гэдгийг мэдэх болно.
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм" (Иохан 3:16)
Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.
English
Авралын төлөвлөгөө гэж юу вэ?