settings icon
share icon
Асуулт

Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааны талаар Библи юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Бусад янз бүрийн бэлгийн ёс суртахуунгүй байдалтай адил гэрлэхээс өмнөх бэлгийн харилцаа нь Бичээст давтагдан хориглогдсон байдаг(Үйлс 15:20; Ром 1:29; 1Коринт 5:1; 6:13,18; 7:2; 10:8; 2Коринт 12:21; Галат 5:19; Ефес 5:3; Колоссай 3:5; 1Тессалоник 4:3; Иуда 7). Библи гэрлэхээс өмнө тусдаа байхыг урамшуулдаг. Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа нь яг л завхайрал болон бусад хэлбэрийн бэлгийн ёс бус харилцаатай адил буруу зүйл. Учир нь та гэрлээгүй байж хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд татагдан орж байна гэсэн үг. Зөвхөн нөхөр, эхнэрийн хооронд бэлгийн харилцаа нь Бурханы хүлээн зөвшөөрч баталсан хэлбэрийн харилцаа байдаг(Еврей 13:4).

Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа нь олон шалтгааны улмаас өнөө үед нийтлэг зүйл болжээ. Бид анхнаасаа бүтээгдсэн хэлбэрийн бэлгийн харилцааны үзлийг хүлээн зөвшөөрөх бус бэлгийн харилцааг ихэнхдээ “амралт зугаа” мэт ойлгох тал дээр илүү их анхаарал тавих болсон. Тиймээ мэдээж секс бол зугаатай зүйл. Бурхан тийм хэлбэрээр бүтээсэн. Тэр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бэлгийн үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байхыг хүссэн(зөвхөн гэрлэлтийн харилцаан дотор). Гэвч сексийн үндсэн зорилго нь зугаа цэнгэл бус харин нөхөн үржихүй юм. Бурхан гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааг хориглодог учир нь бидний зугаа цэнгэлийг булаах гэсэндээ бус биднийг хүсээгүй жирэмслэлт болон эцэг эх нь хүсээгүй эсвэл бэлтгэлгүй байх үедээ хүүхэдтэй болохоос хамгаалж байгаа юм. Хэрвээ Бурханы бидэнд өгсөн арга барилын дагуу бэлгийн харилцаанд ордог байсан бол энэ дэлхий хичнээн сайхан байхыг төсөөлж үзээрэй. Бэлгийн замын өвчин бага, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо цөөн, хүсээгүй жирэмслэлт болон абортын хэмжээ бараг байхгүй гэх зэрэг байх болно. Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааг авч үзвэл тусгаар байх нь л Бурханы цорын ганц бодлого байдаг. Тусгаар байдал нь амьдралыг болон хүүхдийг хамгаалж, бэлгийн харилцаанд тохирох үнэ цэнэтэй байдлыг өгч, юу юунаас илүүтэй Бурханыг хүндэтгэн үзэхэд хүргэдэг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааны талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries