Асуулт
Хүний сэтгэл болон сүнсний ялгаа нь юу вэ?
Хариулт
Бичээсийн хүн төрөлхтөнд хамааруулан өгүүлдэг материаллаг бус үндсэн хоёр бүрдэл хэсэг бол сэтгэл болон сүнс юм. Энэ хоёрын хоорондын тодорхой ялгааг ялган салгах гэж оролдох нь төөрөгдөлд оруулж болох юм. “Сүнс” гэдэг үг нь хүн төрөлхтөний зөвхөн материаллаг бус нэг талыг нь тодорхойлдог. Хүн гэдэг оршигч сүнстэй боловч бид бол сүнснүүд биш. Гэвч зөвхөн итгэгч хүмүүсийг л сүнсээр амьд (1 Коринт 2:11; Еврей 4:12; Иаков 2:26), харин итгэгч биш хүмүүсийг сүнсээр үхсэн (Eфес 2:1-5; Колоссай 2:13) гэж Бичээст дурьдсан байдаг. Паулын захидлуудад сүнс нь итгэгчдийн амьдралд зайлшгүй амин чухал хэрэгцээтэй (1 Коринт 2:14; 3:1; Eфес 1:3; 5:19; Колоссай 1:9; 3:16) гэсэн. Сүнс нь Бурхантай дотно харилцаатай байлгах чадварыг бидэнд өгдөг хүний нэг элемент мэт харагдана. “Сүнс” гэсэн үг хэрэглэгдэх болгондоо Бурхантай “холбогдох” (Бурхан бол Сүнс гэдэг-Иохан 4:24) хүний материаллаг бус хэсэг гэж тодорхойлдог байна.
“Сүнс” гэх үг мөн хүний материаллаг болон материаллаг бус бүрдэл хэсгийг хамтад нь тодорхойлох боломжтой. Хүн гэдэг оршигч нь сүнстэй байдгаас ялгаатай нь хүнийг сэтгэл хэмээн нэрлэсэн. “Сэтгэл” гэдэг нь хамгийн үндсэн утгаараа “амь” гэсэн үг болдог. Гэвч энэ чухал утгаас илүү хэтэрч Библи олон олон хам сэдэв дотор сэтгэлийн тухай ярьдаг. Тэдгээрийн нэг нь хүний гэм нүгэлд тэмүүлэх байдлын тухай байдаг (Лук 12:26). Хүн төрөлхтөн бол төрөлхийн хорон муу бөгөөд үүний үр дүнд бидний сэтгэл бохирдсон. Сэтгэлийн амин зарчим нь бие махбодийн үхлийн үед алга болдог (Эхлэл 35:18; Иеремиа 15:2). Сэтгэл, заримдаа сүнстэй хамт олон сүнслэг болон сэтгэл хөдлөлийн мэдрэмж, туршлагын гол төв нь болсон байдаг (Иов 30:25; Дуулал 43:5; Иеремиа 13:17). “Сэтгэл” гэдэг үг ашиглагдсан газар болгонд энэ нь үхсэн байна уу эсвэл амьд байна уу гэдгээс хамааралгүйгээр хүнийг бүхэлд нь тодорхойлох гэж оролддог.
Сэтгэл болон сүнс хоёр холбогдсон бөгөөд салшгүй (Еврей 4:12). Сэтгэл гэдэг хүн гэгч оршихуйн гол мөн чанар бөгөөд хэн болохыг тодорхойлдог. Сүнс гэдэг бол хүн гэдэг оршихуйн Бурхантай холбогдох нэг хэсэг талбар нь болдог байна.
English
Хүний сэтгэл болон сүнсний ялгаа нь юу вэ?