Асуулт
Амиа хорлолтын талаарх Христитгэлт үзэл бодол нь юу вэ? Амиа хорлолтын талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Хариулт
Библийн дагуу харвал хүн амиа хорлох эсэх нь түүнийг тэнгэрийн улс руу орох эсэхтэй холбоогүй гэж үздэг. Хэрвээ тухайн хүн аврагдаагүй мөртлөө амиа хорлосон бол галт нуурт хүрэх “аялалаа үргэлжлүүлэхэд” түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тийм болохоор амиа хорлосон хүн Христээр ирэх авралыг үл тоомсорлосон болохоор л тамд орж байгаа болохоос амиа хорлосноосоо болж орж байна гэсэн үг биш. Библид амиа хорлосон хүмүүсийн 5 онцгой тохиолдол гардаг. Үүнд: Абимелех(Шүүгчид 9:54), Саул(1Самуел 31:4), Саулын зэвсэг баригч(1Самуел 31:4-6), Ахитофел(2Самуел 17:23), Зимри(1Хаад 16:18), and Иудас(Матай 27:5). Тэд бүгдээрээ хорон муу, завхарсан, гэм нүгэлтэй хүмүүс байв(Саулын зэвсэг баригчыг зан чанарыг нь тодорхой мэдэхгүйгээр хэлэх боломжгүй байж болно). Зарим хүмүүс Самсоны тохиолдлыг амиа хорлолтод оруулдаг боловч (Шүүгчид 16:26-31), түүний зорилго нь өөрийгөө бус Филистчүүдийг алах байв. Библи амиа хорлолтыг аллагатай адилтгаж үздэг, угаасаа ч яах аргагүй өөрийгөө алах явдал юм. Бурхан хүнийг хаана, хэрхэн үхэхийг шийддэг Нэгэн гэдгийг бид мэднэ. Өөрийнхөө гартаа шийдэх эрх, хүчийг барина гэдэг Библийн дагуу бол Бурханыг доромжилсон хэрэг юм.
Христэд итгэгч хүн амиа хорлосон тохиолдлыг Библи юу гэж хэлэх вэ? Христэд итгэгч хүн амиа хорлоод авралаа алдаж там руу явна гэж миний хувьд итгэдэггүй. Хэрвээ хэн нэгэн үнэнээсээ Христэд итгэвэл тэр мөчөөс эхлээд үүрд мөнх хамгаалагдсан гэж Библи хэлдэг(Иохан 3:16). Библийн дагуу Христэд итгэгчид ямар ч зүйл болсон мөнх амийг эргэлзээгүйгээр авах болно гэдгээ мэддэг”(1Иохан 5:13). Христэд итгэгчийг Бурханы хайраас юу ч салгаж чадахгүй! “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна”(Ром 8:38-39). Хэрвээ ямар ч “бүтээл” Христэд итгэгчийг Бурханы хайраас салгаж чадахгүй бол амиа хорлож байгаа Христэд итгэгч “бүтээл” болохоороо Бурханы хайраас бас салгаж чадахгүй юм. Есүс бидний бүхий л гэм нүглийн төлөө нас барсан. Хэцүү сүнслэг дайралт, сул дорой байдалтай үедээ жинхэнэ Христэд итгэгч хүн амиа хорлосон тохиолдолд энэ үйлдэл нь гэм нүгэл боловч Есүс түүний төлөө нас барсан юм.
Гэвч амиа хорлолт бол Бурханы эсрэг ноцтой гэм нүгэл биш гэж хэлэх гэсэнгүй. Библийн дагуу харвал амиа хорлолт бол аллага бөгөөд үргэлж л буруутгавал зохилтой. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө Христэч гэж зарлачихаад амиа хорлосон бол түүний итгэлийн жинхэнэ зөв байсан эсэх талаар би үнэхээр эргэлзэх байсан. Өөрийн амийг авч нас барсан хэн ч байлаа гэсэн ялангуяа Христэд итгэгчийн хувьд зөвтгөх ямар ч нөхцөл байхгүй. Христэд итгэгчид бол Бурханы төлөө өөрсдийн амьдралыг өргөн амьдрахаар дуудагдсан учраас хэзээ үхэх нь Бурханы мэдлийн хэрэг бөгөөд Бурхан л Өөрөө шийднэ. Магадгүй Христэд итгэгч хүний амиа хорлох эсэх талаар сайн үлгэр жишээг Естер номноос авч болох юм. Перс улсад ямар ч хүн байсан хааны өмнө урилгагүйгээр очвол үхэх шийтгэлтэй байсан. Харин зөвхөн хаан өөрийн таягаа тэр хүн рүү сунгаж өршөөл үзүүлж байгаагаа харуулбал амьд үлдэх байв. Христэд итгэгч хүний амиа хорлолтыг хаан хүн урьж дуудаагүй байхад түүний өмнө шууд очихоор явж буй хүнтэй адилтгаж болох юм. Тэр хэдийгээр тань руу таягаа сунгаж таныг мөнхийн амьдралдаа оруулан өршөөх боловч энэ нь таны үйлдэлд Тэрбээр баярлан хандана гэсэн үг биш. Хэдийгээр амиа хорлолтыг дүрслээгүй боловч Библийн 1Коринт 3:15р ишлэлд амиа хорлосон Христэд итгэгчийн талаар сайхан дүрслэл гаргаж өгч болох юм. “Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.”
English
Амиа хорлолтын талаарх Христитгэлт үзэл бодол нь юу вэ? Амиа хорлолтын талаар Библи юу гэж хэлдэг вэ?