Христэд итгэгч гэж юу вэ?




Асуулт: Христэд итгэгч гэж юу вэ?

Хариулт:
Уэбстэрийн тайлбар толь дээр Христэд итгэгч хүнийг “Есүсийг Христ (буюу Аврагч) хэмээн хүлээн зөвшөөрдөг хүн буюу Есүсийн сургаалийг даган мөрддөг хүнийг хэлнэ” гэсэн байна. Энэхүү тайлбар нь Христ итгэлийн тухай анхны мэдлэг олж авахад тус дөхөм болох хэдий ч Христэд итгэгч байна гэдэг юу гэсэн үг болох, Библийн үнэн мөнийг тэр бүр илэрхийлж чадахгүй байгаа юм.

Христэд итгэгч хэмээх энэ үг нь Шинэ Гэрээн дээр гурван удаа (Үйлс 11:26; Үйлс 26:28; 1 Петр 4:16) дурдагдсан байдаг. Антиох хотын, Есүс Христийн дагалдагч нар эхлээд “Христэд итгэгчид” хэмээн дуудагдсан (Үйлс 11:26) бөгөөд учир нь тэдний зан төлөв, ажил үйлс болон хэл яриа нь Христтэй адил төстэй байжээ. Энэхүү хэллэгийг анх түрүүн Христэд үл итгэгч нар Христэд итгэгч хүмүүсээр доог тохуу болгон нэрлэсэн байна. Шууд утга нь “Христийн бүлэгт хамаарагсад”, “Христийн талынхан” гэсэн утгатай бөгөөд Уэбстэрийн тайлбар толь дээр дүрсэлсэнтэй утга дүйцэж буй юм.

Харамсалтай нь, “Христэд итгэгч” хэмээх нэр томъёо нь цагийн эрхэнд үнэн утгаа алдаж, Есүс Христэд итгэж, дахин төрсөн итгэгч хүнийг хэлэхээсээ илүү шашинлаг, оюун ухаан өндөр ёс жаягтай нэгнийг нэрлэх болжээ. Есүс Христэд итгэдэггүй, Түүнд найддаггүй хүмүүс өөрсдийгөө Христэд итгэгч хэмээн нэрлэх болсон нь тэд ердөө л сүм цуглаанд хааяа нэг очдог юм уу эсвэл “Христ итгэлт улсад” амьдарч буйтайгаа холбон тайлбарладаг. Гэвч сүм цуглаанд явсанаар, өөрөөсөө доогуур хүмүүст тусалсанаар, эсвэл зүгээр сайн хүн байснаараа Христэд итгэгч болчихгүй. Нэгэн авралын зар тараагч “Машины гараашид хэн нэгэн нь орсоноор өөрөө машин болчихдоггүй шиг сүм цуглаанд очсоноор хэн ч Христэд итгэгч болчихгүй” хэмээн хэлсэн байдаг. Сүм цуглааны гишүүн байж, Ням гаригт тогтмол цуглаанд явж, сүмийн үйчлэлд үйлчилсэнээр та Христэд итгэгч болохгүй ээ.

Библи дээр хэлэхдээ бид сайн үйлс үйлдсэнээр Бурханы тааллыг олохгүй гэсэн. Тит 3:5 дээр “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм” гэсэн байдаг. Тэгвэл, Христэд итгэгч гэдэг нь Бурханаар дахин төрсөн (Иохан 3:3; Иохан 3:7; 1 Петр 3:23) бөгөөд Есүс Христэд итгэлээ өгсөн нэгэн нь байх нь тодорхой. Ефес 2:8 дээр “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг” гэсэн байна. Жинхэнэ Христэд итгэгч гэдэг нь өөрийн гэм нүглээ гэмшиж, Есүс Христэд итгэлээ өгсөн нэгнийг л хэлнэ. Тэдний итгэл нь ямар нэгэн шашин шүтэх ч юм уу аль эсвэл”ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй” гэсэн мухар сүсгийг дагадаггүй.

Христэд итгэгч нэгэн нь өөрийнхөө итгэл үнэмшлийг Есүс Христэд өгч, Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр нас бараад гурав хоногийн дотор дахин амилсан бөгөөд Түүнд итгэсэн хүн бүрт мөнх амийг өгнө гэдэгт итгэдэг хүн юм. Иохан 1:12 бидэнд хэлэхдээ: “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв” гэжээ. Христэд итгэгч гэдэг нь үнэхээр Бурханы хүүхэд бөгөөд Бурханы жинхэнэ гэр бүлийн гишүүн, Христ дотор шинэ амьдралыг авсан нэгэн билээ. Христэд итгэгчийн шинж тэмдэг нь бусдад хайртай бөгөөд Бурханы Үгэнд дуулгавартай байх билээ (1 Иохан 2:4; 1 Иохан 2:10).

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа"гэсэн товчин дээр дарна уу.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэд итгэгч гэж юу вэ?